УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Наурызын баярт оролцоно

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл энэ сарын 18-22-нд Ховд, Баян-Өлгий аймагт томилолтоор ажиллахаар явлаа. Тэрээр томилолтын хугацаандаа хоёр аймгийн төв болон зарим сумдуудад ажиллаж орон нутгийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, мал төлөлт, хаваржилт, цаг үеийн ажлын явц байдалтай танилцах ажээ. Үүний зэрэгцээ иргэд сонгогчидтой уулзах санал хүсэлтийг сонсч, УИХ-ын хурлын намрын болон ээлжит бус чуулганы үр дүнгийн талаар мэдээлж танилцуулах юм байна. Мөн казар иргэдийн Наурызын баярын хүндэтгэлийн арга хэмжээнд оролцох юм байна. УИХ-ын даргыг С.Бямбацогт, БХЯ-ны сайд Ж.Энхбаяр, ЭМ-ийн сайд Н.Хүрэлбаатар, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, НХХ-ийн дэд сайд Н.Номтойбаяр болон хэвлэл мэдээллийн ажилтнууд дагалдан ажиллаж байна.