Тагнуулын мэдээлэл цуглуулахад ашиглах нисэгчгүй шинэ онгоц бүтээсэн тухайгаа ираны инженерүүд зарлав. Энэ тухай “ЭФЭ” агентлаг бямба гаригт уламжиллаа. “Эрвээхэй” нэртэй онгоцыг ираны инженерүүд гадаадын туслалцаагүй бүтээжээ.

Тагнуулын мэдээлэл цуглуулахад ашиглах нисэгчгүй шинэ онгоц бүтээсэн тухайгаа ираны инженерүүд зарлав. Энэ тухай “ЭФЭ” агентлаг бямба гаригт уламжиллаа. “Эрвээхэй” нэртэй онгоцыг ираны инженерүүд гадаадын туслалцаагүй бүтээжээ. Онгоц баазаас 50 км зайны радиусанд ажиллах чадвартай бөгөөд уг төхөөрөмж нь 5 мянга хүртэл метрийн өндөрт гарч чадах юм. Нислэгийн хугацаа нь 3.5 цаг. Нисэгчгүй онгоцонд цахим камер суулгасан ба нисэх төхөөрөмжийн зохион бүтээгчид энэхүү аппаратыг хил дээр хяналт хийхэд болон зам, нефтийн хоолойг хянахад хийгээд 8 кг хүртэлх жинтэй ачаа тээвэрлэхэд ашиглаж болно гэж онцлон тэмдэглэв.