Йемений босогчид тус улсын томоохон хот дахь олон улсын онгоцны буудлыг эзлэн авсан талаар НҮБ-ын Йемений төлөөлөгч мэдээлжээ. Тус байгууллага баруун өмнөд Арабын улсыг иргэний дайны ирмэгт хүрчихлээ хэмээн тодорхойлж байна.
Босогчдын хоуди дайчид Тайз дүүргийн нисэх онгоцны буудал болон үүнийг хүрээлдэг хот, хоёр дүүргийг эзлэн авсан байна хэмээн орон нутгийн амбан захирагч мэдээлжээ.
Тайз дүүргийн албаны эх сурвалжийн мэдээлснээр орон нутгаа хамгаалах гэсэн иргэд босогчидтой мөргөлдсөн бөгөөд нэг энгийн иргэн амиа алдаж, 82 хүн гэмтэж бэртсэн байна.
Босогчид нийслэл Санаагаас өмнө зүгт 390 км-т орших тус дүүргийн аюулгүйн болон тагнуулын байгууллагуудын байруудыг эзэлсэн бөгөөд харуул хамгаалалт өндөр байгаа аж.
Шийт исламчууд болох босогчид сунни исламчууд олноор оршин суудаг тус улсад удаан хугацааны турш “хоёрдугаар”-т ангилагдаж ирсэн юм. Тэд өнгөрсөн нэгдүгээр сард ерөнхийлөгчийн ордныг эзлэн ерөнхийлөгч Абду Раби Хади болон түүнийг кабинетыг огцруулсан ч эрх баригчид хүлээн зөвшөөрөхгүй байгаа билээ.
Д.Үжин