Япон улс байгалийн гамшиг тэр тусмаа цунамигаас хамгаалах зорилгоор нүсэр хана хэрэм босгох гэж байна. 400 мянган метрийн урттай далайн ханыг барих төсөлд 6.8 тэрбум ам.доллар зарцуулах юм. Гэвч зарим оршин суугчид таван давхар ханыг далайн амьдралд аюул учруулна, аюулгүйн баталгаа болохгүй гэх мэтчилэн шүүмжилж байна.
Гамшгаас хамгаалах ханыг Японы зүүн хойд хэсэгт барихаар төлөвлөж байгаа юм. Эрх баригчид Японы “Цагаан хэрэм” хэмээн нэрлэгдэж буй уг төслийг 2011 онд гамшигт цунами болсноос хойш хэдхэн сарын дараа анх санал болгож байсан юм.
Аль хэдий эхэлчихсэн төсөл хоёр жилийн дараа гэхэд бүрэн дуусах боловч далайн эргийн оршин суугчид мөнгө дэмий үрсэн хэрэг хэмээн эсэргүүцсээр байна.
Хөдөө аж ахуйн яамны мэдээлснээр Японы далайн эргийн 35 мянган км замд цунамийн хамгаалалт шаардлагатай байгаа аж. Дөрвөн жилийн өмнөх газар хөдлөлт, цунамигаар 18500 хүн амиа алдсан билээ.
Д.Идэр