Перуд автобус машинууд мөргөлдсөн аймшигт осол болж 36 хүн амиа алджээ. Нийслэл Лима хотоос 320 км-т орших Пан-Америкийн хурдны зам болсон ослоор 70 орчим хүн гэмтэж бэртсэн байна. Тэдний заримынх нь биеийн байдал хүнд нөхцөлд байгаа тул амиа алдагсдын тоог нэмэгдэж магадгүй хэмээн мэдээллээ.
Автобус сөрөг урсгалд орсон учраас хоёр автобус, нэг ачааны машинтай мөргөлдсөн хэмээн Перугийн Дотоод хэргийн яамнаас мэдээллээ. Тээврийн хэрэгсэл христийн байгууллагын төлөөлөгчдийг нэгэн арга хэмжээнд хүргэхээр авч явсан аж.
Ослын газарт аврах багийнхан түргэн шуурхай ажилласан бөгөөд шалтгааныг нь тогтоох ажиллагааг эхлүүлээд байна. Тус улсын цагдаагийн газрын мэдээлснээр автобусны жолооч руль дээрээ унтсаны улмаас эсрэг урсгалд орсон хэмээн гэрчүүд мэдээлсэн гэжээ.
Пеур улсад зам тээврийн осол гаргах нь элбэг байдаг. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр 2010 онд тус улсад 2514 хүн авто замын ослоор амиа алдсан байна.
Д.Үжин