Их Британийн ерөнхий сайд Дэвид Камерон ирэх тавдугаар сард болох сонгуулийн тухай байр сууриа илэрхийлжээ. Тэрээр хэрвээ би хоёр дахь удаа нэр дэвшиж буй сонгуульд ялалт байгуулж дахин дөрвөн жил ерөнхийчлөгчөөр ажиллах юм бол гурав дахь удаагаа нэр дэвшихгүй хэмээн мэдээлсэн байна.
Ерөнхий сайд “BBC” агентлагт даваа гарагт өгсөн ярилцлагадаа хоёр дахь удаагаа таван жил ажиллах юм бол тэр үед шинэ удирдагч гарч ирэх цаг нь болсон байна хэмээн харж буйгаа хэлжээ. Мөн тэрээр өмнөх ерөнхий сайд Тони Блэйр арван жил засаг барьсан боловч гурав дахь удаагаа сонгогдоогүй хэмээн онцолжээ.
Дэвид Камерон Либерал ардчилсан болон Консерватив намын эвслийн засгийн газрын тэргүүнээр 2010 оноос хойш ажиллаж байгаа юм. Ирэх тавдугаар сарын 7-нд болох сонгуульд консервативчууд гарах магадлал өндөр байгаа аж.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)