Хоёр хүүхдийнхээ цогцсыг хөлдөөгчинд хадгалж байсан АНУ-ын Детройт хотын оршин суугч 36 настай эмэгтэйг баривчилсан байна. Орон нутгийн шүүх байгууллагын мэдээлснээр мягмар гарагт цагдаа нар нэгжлэг хийсний үр дүнд эмэгтэйн гэрийн хөлдөөгчнөөс хоёр хүүхдийнх нь цогцсыг олжээ. Хэрхэн амиа алдсан нь тогтоогдоогүй байгаа хүүхдүүд 11 настай хүү, 14 настай охин байсан аж. Тэднийг хуванцар саванд хийгээд хөлдөөгчинд хадгалж байсан байна.
Сэжигтэн эмэгтэйн хөршийн дуудлагын дагуу цагдаагийнхан байшинг нь нэгжсэн аж. Хөрш Тори Чайлдсийн мэдээлснээр эмэгтэйн хоёр хүүхэд жил орчим хугацаанд харагдаагүй тул цагдаад хэлсэн гэлээ.
Өнгөрсөн долоо хоногт амиа алдсан дөрвөн нярай хүүхдийнхээ цогцсыг хөлдөөгчинд хадгалж байсан хэрэг Франц улсад гарсан билээ.
Д.Идэр