Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Очгэрэл: Нээлттэй дэглэмд хамрагдсанаар хоригдлууд хугацаанаасаа өмнө суллагдах боломж бүрдэнэ

2012-3-23
0
ЖИРГЭХ
    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөлд багтсан Хорих ял эдлүүлэх ажиллагааг нээлттэй дэглэмд шилжүүлэх, хорих ял эдлүүлэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн ач холбогдол үр нөлөөний талаар ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын сургалт хүмүүжлийн хэлтсийн дарга, дэд хурандаа Ч.Очгэрэлтэй ярилцлаа.
 
    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөлд багтсан Хорих ял эдлүүлэх ажиллагааг нээлттэй дэглэмд шилжүүлэх, хорих ял эдлүүлэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн ач холбогдол үр нөлөөний талаар ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын сургалт хүмүүжлийн хэлтсийн дарга, дэд хурандаа Ч.Очгэрэлтэй ярилцлаа.
 
-Өнөөдрийн байдлаар манай улсын хорих ял эдлүүлдэг нөхцөл байдал хэр байна вэ ?

-Манай  улсын хэмжээнд 20 гаруй хорих анги ял эдлүүлэх, чиглэлээр хоригдогсдыг нийгэмшүүлэх ажиллагааг явуулж байна. Мөн 6700-7000 шахам ялтан ял эдэлж байна. Энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад ялтны тоо жил тутамд өсөх хандлага ажиглагдаж байгаа юм. Тийм учраас бид нарийвчилсан судалгааг хийж үзсэн. Нийт хорих ял эдэлж байгаа, ялтан дунд давтан гэмт хэрэг үйлдэж байгаа, хорих ял эдэлж байгаа хүмүүсийн эзлэх хувь хэд байна судалгааг хийгээд үзэхэд давтан гэмт хэрэг үйлдсэн буюу чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж байгаа хүмүүс олон байна. Өөрөөр хэлбэл, өмнө нь гэмт хэрэг үйлдэн, ял эдэлж байсан эсвэл өөр төрлийн ялаар шийтгэгдэж байсан ялтны тоо нэг хорих ангид 50 орчим хувьд байна. Хөнгөн төрлийн гэмт хэрэг үйлдсэн буюу жирийн дэглэмтэй хорих ангид ял эдэлж байгаа хүмүүсийн 30-40 орчим хувь нь мөн л давтан гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн байна. Үүнийг юу гэж ойлгох вэ гэхээр хорих ангид ял эдэлж байгаа давтан гэмт хэрэг үйлдэгсдийн тоо 40 орчим хувьд байна гэсэн үг.

-40 гэдэг бол бага тоо биш. Тэгэхээр хорих ангийн ял эдлүүлэх ажиллагааг өөрчилснөөр энэ тоог бууруулах боломжтой юу?

-Тэгж ойлгож болно. Бидний хийсэн судалгаанаас харахад ял эдлүүлэх ажиллагааг нээлттэй болгосноор энэ тоог бууруулах бүрэн боломж бүрдэнэ гэж  үзэж байгаа. Ингэснээр ял эдлүүлэх ажиллагааг эдийн засгийн болон нийгмийн ач холбогдол хийгээд нийгмийн хөгжилтэй уялдуулах талаас нь авч үзэх шаардлага бий болсныг харуулж байгаа юм. Өнөөдрийн байдлаар жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх, баривчлах ял эдлүүлэх, чанга болон онцгой дэглэмтэй мөн гянданд ял эдлүүлэх гэсэн хэлбэрээр хорих ял эдлүүлэх дэглэмээр явж байна. Цаашдаа давтан гэмт хэрэг үйлдэж, хорих ял шийтгэгдэх явдлыг бууруулах, гэмт хэрэг үйлдэж, хорих ялаар шийтгүүлсэн хоригдогсдыг суллагдахад бэлдэх, суллагдсаны дараа биеэ авч явах чадвар эзэмшүүлэх явдал бол нийгмийн ач холбогдол талаасаа зайлшгүй шаардлагатай юм байна гэсэн дүр зураг харагдаж байгаа юм л даа. Өөрөөр хэлбэл, хорих ангид ороод ял эдлэн,суллагдсан хүмүүсээс дахин гэмт хэрэг үйлдэх явдлыг бууруулах нь өөрөө нийгмийн маш өндөр ач холбогдолтой. Дээр нь хорих ял шийтгэгдсэн хүмүүсийн үйлдсэн гэмт хэргийг улмаас учирсан хохирлыг барагдуулах явдал чухал. Хохирлыг барагдуулах талаар тодорхой, дорвитой ажил хийж хэрэгжүүлэх нь, хохирол барагдуулах нөхцлийг бүрдүүлэх нь  хорих ял эдлүүлэх ажиллагааг ач холбогдолтой, үр нөлөөтэй болгох үндэс суурь нь болж өгч байгаа юм. Дээр нь энд бас нэг чухлаар тавигдаж байгаа зүйл нь хорих ял эдэлж байгаа хүн давтан гэмт хэрэг үйлдэхгүй байх мөн ял эдэлж байх хугацаандаа тодорхой хэмжээний төлөвшил олж авах нь эргээд хорих ял эдлүүлэх ажиллагаанд зайлшгүй хэрэгтэй юм байна гэсэн томъёолол судалгааны явцад харагдаж байгаа.

-Нээлттэй болон хаалттай дэглэмийн гол  онцлог нь юу вэ?


-Нээлттэй гэдэг нь ял эдэлж байгаа хүнд илүү боломж олгосон. Суралцах, нийгэмших, гэмт үйлдэл хийсэн хүний сөрөг зан үйлийг өөрчлөх, нийгэмд ач холбогдолтой болгох цаашилбал зөв хүн болож төлөвших боломжийг өөрт нь нээж өгөх,сургах дадлагажуулах мэргэжлийн баримжаа олгох зорилготой. Мөн дээрээс нь тухайн хоригдлыг чөлөөтэй хэлбэрээр суралцуулах, хөдөлмөрлүүлэх боломжийг нээж өгвөл эргээд хүн өөрөө нийгэмд суллагдахад бэлтгэгдэх, нийгэмших боломж бүрдэх юм. Гэхдээ хүнийг 100 хувь нийгэмшүүлнэ гэдэг нь шинжлэх ухааны хувьд боломжгүй зүйл л дээ. Өөрөөр хэлбэл, ямар ч хүнийг шууд өөрчлөөд тэс ондоо хүн болгоно гэдэг бол шинжлэх ухаанд ч тэр сургалтын төвшинд ч тэр  боломжгүй. Тэгэхээр тухайн хорих ял эдэлж байгаа хүнд нийгэмших боломжийг нь нээж өгсөн нөхцлийг бүрдүүлэх юм. Тухайн хүн өөрөө суралцъя, төлөвшье, хууль сахин биелүүлж, зөв иргэний амьдралаар амьдаръя гэдэг дадлыг суулгаж,ийм боломж байна гэдгийг өөрт нь мэдрүүлье гэсэн зорилтыг тавьж байна. Ингээд үүнийгээ бид нөлөөллийн арга хэмжээ гэж нэрлэж байгаа юм. Түүнчлэн эдгээр хүмүүсийг хөдөлмөрт татан оролцуулах асуудал маш чухал байна. Ингэж хүнийг нийгмийн амьдралд оруулснаар эерэг үр дүн гарах бололцоотой гэж үзэж байгаа юм. Энэ бүгдийг олгосон асуудлыг нээлттэй дэглэм гэж нэрлээд байгаа юм.

 -Харин хаалттай дэглэмийн тухайд?

-Хаалттай гэхээр дээр дурдсан бүх боломжууд хаалттай гэж ойлгож болохгүй. Хаалттай дэглэмтэй  нь тодорхой хэмжээний хаалттай, хязгаарлалттай байхыг л хэлж байгаа юм.  Хяналт сайтай, тодорхой хэмжээнд хязгаарлалт явагдаж байдаг л байх юм. Гэхдээ мөн л адил сургалт явна, хөдөлмөр эрхлэлт давхар явна.

-Тухайн ял эдэлж байгаа хүний хийсэн гэмт үйлдэл болоод ял шийтгэлээс хамаараад аль дэглэмд хамрагдахыг шийднэ гэсэн үг үү?

-Үйлдсэн гэмт хэрэг гэхээсээ илүү хувь хүний онцлогт тохирсон хэлбэрийн ялыг эдлүүлэх ёстой. Үүний дүнд эргээд эерэг үр дүн нь харагдах учиртай л даа. Зөвхөн үйлдсэн гэмт хэргээс нь хамаараад хаалттай дэглэмд хамруулаад байвал энэ тогтолцоо маань үр дүнгүй болох талтай. Мөн үйлдсэн гэмт хэргээс нь хамаараад нээлттэй дэглэмд хамруулаад байвал энэ бас л боломжгүй. Тэгэхээр үйлдсэн гэмт хэрэг, түүнээс үүдсэн нийгмийн хор аюулаас гадна тухайн хувь хүний онцлог, боломж, чадвар, хувь хүний төлөвшил зэргийг харгалзаж үзээд нээлттэйд оруулах уу эсвэл хаалттайд хамааруулах уу гэдэг нь шийдэх юм. Тэгэхээр эндээс нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Хэн нээлттэйд хамрагдах вэ гэдгийг тухайн хорих ял эдэлж байгаа хүн өөрөө шийднэ. Өөрөө үнэхээр зөв ухамсартай, төлөвшилтэй байх юм бол  дэглэм журамд хамрагдсан байвал нээлттэйд хамрагдах юм.

-Нээлттэйд хамрагдсанаар тухайн ялтанд ямар боломж нээгдэх вэ?


-Маш олон боломжууд нээгдэнэ. Тухайлбал, ар гэрийнхэнтэйгээ уулзах боломж бүрдэнэ. Иргэнлэг орчинд ажиллаж, хөдөлмөрдөх боломжтой болно. Ингээд хөдөлмөрлөөд ирэхээрээ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо барагдуулах боломжтой болно. Үүний дагуу хор хохирлоо барагдуулаад ирэхээр хугацаанаасаа өмнө суллагдах боломж нээгдэнэ гэсэн үг. Тэгэхээр энэ боломжийг бид бүрдүүлнэ. Харин энэ боломжуудыг эдлэх эсэхээ тухайн хүн өөрөө шийднэ гэдгийг ахин дахин хэлэх байна. Үүнийг тухайн хоригдлын ар гэрийнхэн ч мөн анхаарах хэрэгтэй.     
Ярилцсанд баярлалаа                                                                                                                                           Б.Чимэг
0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (66.181.161.117)
    Үйлдсэн гэмт хэргээсээ биш тухайн хүний онцлогийг харгалзан үзэх нь яагаад гэвэл санамсаргүй үйлдсэн бол харгалзан үзэх хэрэгтэй гэхдээ энэ шүүгч нар хэтэрхий нэг талыг бариад байх шиг жишээлбэл ганцхан хохирочийн барьж ирсэн нотолгоог хараад хэрэгтэн ямар хүн гэдгийг үл харгалзан үзэхгүйгээр шууд л хэрэг хийсэн байна гээд л яллдаг гэтэл хохирогч гээд байгаа нөхөр дахиад нэг хүнийг олзоо болгоод л явж баых жишээний хохирогч л гэвэл ямар ч гэмгүй байх юм шиг үүнийг зарим нэг хүмүүс ашиглаж биеэ үнэлээдл явж байх
    2020 оны 02 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.72.247.244)
    шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ч гэсэн бодлогоо зөв гаргаж байгаа юм байна даа шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газар ажилладаг хүмүүс ч гэсэн өдөр бүр харж л байгаа шоронд насаараа суугаад ч засрахгүй харин нийгэм, хамт олон л хүнийг засна
    2012 оны 04 сарын 24 | Хариулах
  • ххх (202.72.247.244)
    гэмт хэрэгт холбогдсон хүн төлөвшөөгүй л байдаг. харин өөрийн хийсэн хэргийн нь төлөө нийгэмд ил тод байлгаж ажил хийлгэх, хохирлыг өөрийн нь биеэр төлүүлэх , зүгээрл хоол өгөхгүй үнэтэй хоол идүүлэн төлбөрийг өөрөөр нь хийлгэх, эмчилгээ болон сурах эрхээр хангаж заавал хамруулах төлбөрийг өөрөөр нь хийлгэх, зэрэг ажлыг нийгэм хамт олны дунд байлгавал шууд төлөвшинэ
    2012 оны 04 сарын 24 | Хариулах
  • naraa (202.72.247.244)
    одоо энэ үеийн хүний чанар муудсан үед өөрөө гэмгүй байвч өрөөлийн гай пайрахгүй гэх баталгаа байхгүй дээ миний амьдралд тохиолдсон шүү. нээлттэй байлгах нь көв хүн бүрийг хийсэн хэргийн төлөө биш засрах талаар л хүн бүр хичээх хэрэгтэй шоронд ороод зүгээр л тэжээлгэж байгаа ву ч ойлгохгүй шүү дээ харин өөрийн амьдралд нь байлгаж хэрхэн тэр хүний өмнөөс гэр бүл ах дүү аав эжж нь зоьж шаналж байгааг харуулж бас эрх нь зөрчигдөхөд хичнээн хүнд байдгыг өөрийн нь хүдээр харуулж л ойлгоно түүнээс биш хэнийг ч ойлгохгүй газар хэдэн жил болоод ч ойлгохгүй зарим залуучууд хүн алчихаад санаа амар шоронд ороод хоолтой хэнтэй ч харьцахгүй гэж агсатнаж л байдаг шүү дээ тэгэхээр нээлттэй байж гаргасан зовлонг нь өөрт нь эдлүүлэх л зөь арга
    2012 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.170.65.134)
    hezee ch zasrahgyi humuus shu deeeee iim humuus hezee ch itgel daadgyi umaaaaaaaaaaaaaa
    2012 оны 03 сарын 23 | Хариулах
  • zochin (202.131.238.226)
    Õ¿í áîëãîí àäèëã¿é Õ¿ëýã áîëãîí æîðîîã¿é, Ýð íýã àëäàæ Ýðýã íýã íóðäàã
    2012 оны 03 сарын 23 | Хариулах
  • zochin (124.158.75.10)
    muusain gemt hereg hiisen amitad hugatsaanaasaa omno sullagdaj yadiin
    2012 оны 03 сарын 23 | Хариулах
    • Зочин
      Хэрэгтэн болгон муу хүн биш шүү харин энэ газар очоод гараад ирэхдээ жинхэнэ хэрэгтэн болох вий гэж айж байна хүн хүнээл нийгэмшүүлнэ
      2012 оны 03 сарын 23
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    6 цаг 36 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    8 цаг 46 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    16 цаг 42 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК