зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сэтгэлзүйч З.Гэгээн: Хүмүүс салалт, нууц амрагтай болох зэрэг асуудлаар хандах нь олширсон

2012-3-26
0
ЖИРГЭХ
"...Зарим эцэг эх хүүхдээ гэрээс гарахгүй л бол муу зүйлээс хамгаална гэж боддог. Гэтэл хүүхдүүд гэртээ телевиз үзэж, интернэтэд суухаас өөр зүйл хийдэггүй. Хүүхдүүдийн кино үздэг цагаар эротик кино гардаг. Тэд шинэ зүйлийг эхлээд гайхаж хараад, дараа нь тусгаж авна. Тийм болохоор хүүхдийн сэтгэл зүйд хадгалагдан үлдэнэ гэсэн үг. Энэ нөхцлийг эцэг эхчүүд бүрдүүлж өгөөд байна..."
    “Хайрын элч” сэтгэлзүйн төвийн судлаач З.Гэгээнийг зорин очиж уулзлаа. Түүнтэй ажил мэргэжил болон нийгэмд байгаа нөхцөл байдлын талаар сэтгэл судлалын талаас ярилцсан юм.

-Сүүлийн үед хүмүүс сэтгэлзүй хэмээх нийгмийн шинжлэх ухааны салбарыг ихээхэн судлах болжээ. Яриагаа сэтгэлзүй хэмээх ухагдахуунаас эхлэх үү?
-Сэтгэлзүй нь хувь хүний зан чанарт төлөвшсөн байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн хүн ямар орчинд өссөн, хүүхэд нас нь яаж өнгөрсөн болон хувь хүн болж төлөвших явцад тохиолдсон харилцаа нь хүний сэтгэлзүйг бүрдүүлж өгдөг. Тухайлбал, бага насандаа хайр энхрийллээр дүүрэн өссөн бол насанд хүрээд бусдыг хүндэлдэг, хайрладаг сэтгэлзүйтэй болдог.

    Харин бага насандаа хүчирхийлэл, хэрүүлтэй орчинд өссөн тохиолдолд яг тийм зан төлөвшдөг юм. Тиймээс сэтгэлзүй бол хүний нарийн зүйлийг агуулсан ертөнц хэмээн тодорхойлж болно. Хүн болгоны сэтгэлзүй харилцан адилгүй байдаг. 

-Манай улсад сэтгэлзүй хэмээх ойлголт хэдий үеэс эхэлж хөгжсөн бэ?
-Дээр үед их, дээд сургуулиудын нэгдүгээр ангид сэтгэлзүйн хичээл ордог байсан. Тухайн үед сэтгэлзүйг онол талаас нь илүү заадаг байв. Харин 1990-ээд оны үеэс сэтгэлзүй хэмээх салбар танигдаж эхэлсэн. Энэ үед Орос гэлтгүй бусад оронд ямар байгааг судлах боломж олдсон юм. Харин одоо хүмүүс сэтгэл судлалыг ойлгодог болжээ. Ямар нэгэн зүйл тохиолдохоор там, бөөд ханддаг байсан бол сэтгэлзүйн төвүүдэд ихээр ханддаг болсон байна.

    Сэтгэл судлал олон салбар ухаануудтай хамт явдаг. Ийм учраас дотроо олон төрөлд хуваагддаг. Харилцаа, сурган, удирдлага, гэр бүл, дайн, спорт, гэж байхаас гадна секс судлал ч гэж байдаг. Сэтгэлзүй олон талаас нь хүнийг судалж, урт удаан хугацааны турш хөгжиж байгаа шинжлэх ухааны салбар юм.

-Хүчирхийлэлтэй кино үзэх, алан хядлагатай тоглоомоор тоглох нь хүүхдийн сэтгэл зүйд яаж нөлөөлдөг вэ?

-Зарим эцэг эх хүүхдээ гэрээс гарахгүй л бол муу зүйлээс хамгаална гэж боддог. Гэтэл хүүхдүүд гэртээ телевиз үзэж, интернэтэд суухаас өөр зүйл хийдэггүй. Хүүхдүүдийн кино үздэг цагаар эротик кино гардаг. Тэд шинэ зүйлийг эхлээд гайхаж хараад, дараа нь тусгаж авна. Тийм болохоор хүүхдийн сэтгэл зүйд хадгалагдан үлдэнэ гэсэн үг. Энэ нөхцлийг эцэг эхчүүд бүрдүүлж өгөөд байна. Хүүхэд интернэтээр алан хядлагатай кино үзэж, тоглоом тоглоод өнжиж байхад эцэг, эхчүүд хүүхдээ аюулгүй байна л гэж боддог. Багадаа тоглоомонд донтож байсан хүүхэд том болсон хойноо ч тоглосоор л байдаг.

-Сүүлийн үед нийгмийн олон зүйлээс шалтгаалж амиа хорлох, сэтгэл гутралын өвчтэй хүмүүсийн тоо олшрох боллоо. Энэ нь юунаас шалтгаалж байна?

-Энэ нь олон зүйлээс хамааралтай. Нийгмийн гэр бүл, найз нөхдийн, хувь хүний өөрөө өөрийгөө үнэлэх үнэлэмжээс хамаараад хүмүүсийн гаргаж байгаа үйлдэл юм. Тухайн хүний сэтгэлийн тэнхээнээс шууд хамаардаг. Сэтгэлийн тэнхээгүй, зовлон даах чадваргүй, амьдралыг үзэх үзэл нь дэндүү гутранги байхаас шалтгаалж хүмүүст ийм үйлдэл хийх сэдэл төрдөг. Мөн амьдралыг ямар ч гарцгүй мэт харж, ирээдүйгээ сайхнаар харж чадахгүй байна гэдэг нь ийм алхам хийхэд нөлөөлдөг.

    Гэр бүлийн хүчирхийлэл, шахалт, дарамт, харилцааны хүнд асуудлаас болж амиа хорлолт үүсдэг. Үүнийг нөхцөлдүүлдэг зүйл нь сэтгэл гутрал. Сүүлийн үед хүмүүс маш их стресст орох болжээ. Тухайлбал, ажилгүйдэл, орон байр, гэр бүлийн харилцаа зэрэг нь үүнд хамгийн ихээр нөлөөлдөг. Стрессээсээ гарч чадахгүй байнга бухимдалтай явбал хүндэрч, сэтгэл гутралд ордог. Сэтгэл гутралд орсноор аливаа юмыг гэрэл гэгээтэй харж чадахаа больчихдог. Бүх зүйл нь бүтэхгүй байгаа юм шиг санагдаж, өөрийгөө голж эхэлдэг юм.

   Үүнээс болоод өөрийгөө үнэлэх үнэлэмж буурч, ажлын бүтээмж буурдаг. Энэ бүх зүйлээс амиа хорлох шалтгаан үүсч байдаг юм. Магадгүй амиа хорлох бодол төрдөг байх. Цусаа ханах, боох, эм уухаас гадна биеэ үнэлэх тохиолдол гарах аюултай юм. Мөн сайхан амьдарч байгаад гэнэт ажил нь нурахад түүнийгээ даван туулах чадваргүйн улмаас амиа хорлох оролдлого хийдэг. Залуу сайхан насандаа бэлгийн хүчирхийлэлд өртөх нь мөн нэг шалтгаан болдог.

-Ажлын ачаалал их байх нь сэтгэл зүйд нөлөөлөх үү?

-Ажлын ачаалалтай хүн бүхнийг төлөвлөж сурах хэрэгтэй. Хүн ер нь их ажилласнаас болж ядардаггүй. Төлөвлөгөөгүй, эмх цэгцгүй ажилласнаас болж л ядардаг.

-Яагаад хавар хүмүүсийн сэтгэлзүйд өөрчлөлт ордог юм бол?

-Зарим сэтгэцийн өвчнийг ажиглахад хавар, намар ихэсдэг. Энэ нь ганцхан ядраад байгаадаа биш, улирал өөрчлөгдсөнөөс болж сэтгэлзүйд өөрчлөлт ордог юм. Энэ үед хүмүүс аль болох сэтгэлээр унахгүй, өөдрөг бодолтой байх нь чухал.

-Амиа хорлох, сэтгэл гутралаас хэрхэн гарах вэ. Сэтгэлзүйч хүний хувьд зөвлөгөө өгөхгүй юу?

-Хүний амьдралд олон таагүй зүйл тохиолддог. Хамгийн гол нь энэ бүхнээс болж үүссэн бухимдлаа яаж гаргах вэ гэдгээ мэддэг байх хэрэгтэй. Энэ асуудлыг удаан хадгалах хэрэггүй. Ингэхийн тулд зөв амарч, унтах хэрэгтэй. Сүүлийн үед хүмүүс үзэж, сонсож байгаа зүйлээсээ сөрөг энерги авч байна. Мэдээллийн хэрэгслээр дандаа үхэж хатсан сэдэвтэй кино гарах болсон. Энэ нь эргээд үзэж байгаа хүний сэтгэлзүйд сөргөөр нөлөөлөх аюултай байдаг учраас болж өгвөл үзэхгүй байх хэрэгтэй.

   Үүний оронд сайхан зүйлийг бодож, ирээдүйгээ өөдрөгөөр хар. Бүр болохгүй бол сэтгэлзүйчид хандаж зөвлөгөө авч болно. Сэтгэл гутралаас гарах хамгийн зөв арга нь хүн өөрөөрөө бахархдаг байх хэрэгтэй. Хэн нэгнийг даган дууриаж, харьцуулан үзэх бус өөрөө өөрөөрөө байвал стресст орохгүй байх болно. Амьдралд олон боломж байна гэдгийг өөртөө нээж өгөх хэрэгтэй. Бусадтай ярилцана гэдэг нь сэтгэл гутралаас гарах нэг арга юм. Өөрийнхөө үнэ цэнийг ухаардаг байх нь хамгийн чухал. Хүн бүхэнд хийж чаддаг зүйл байдаг. Өөрийнхөө хамгийн сайн чаддаг зүйлээ олоод хөгжүүлэх хэрэгтэй юм.

-Танаас зөвлөгөө авч байгаа хүмүүс ямар чиглэлээр илүү хандаж байна?

-Гэр бүл, архины асуудлаар их ханддаг. Гэр бүлийн салалт, нууц амрагтай болох зэрэг асуудлаар хүмүүс хандах нь олширсон. Сүүлийн үед хүүхдийн хүмүүжлийн талаар зөвлөгөө авах нь ихэссэн. Хүүхдээ дийлэхээ больчихлоо гэсэн ээж нар их ирж байна. Энэ нь хүүхэдтэйгээ багаасаа ярьж анхаарал халамж муу тавьдаг, зөнд нь хаяснаас болоод хүүхдийн хүмүүжил доройтож байгаа юм.

-Амиа хорлох оролдлого хийж байсан, хийхийг хүсдэг хүмүүс ирж зөвлөгөө авч байв уу?

-Мэр сэр ирдэг. Яг амиа хорлох оролдлого хийж байгаагүй ч гэсэн хийчихмээр санагдаж байна гэсэн хүмүүс ирж зөвлөгөө авч, ярилцаж байсан. Ийм хүмүүс нөгөө л гэр бүлийн хууралт, мөнгөнөөс болж амиа хорлох бодолтой болсон байдаг. Мөн сэтгэлийн дарамт их, үхчих юмсан гэсэн бодолтой хүмүүс олшрох хандлага ажиглагдаж байна.

-Сэтгэцийн эмгэг гэж ярих болжээ. Энэ юуг ингэж тодорхойлоод байна?

-Сэтгэцийн эмгэг гэдэг бол нэг төрлийн өвчин. Ямар нэг зүйлд донтож, хамааралтай болсон байдаг. Ийм үед зүүдэндээ ярьж, ааш араншин нь өөрчлөгдөж эхэлдэг. Насанд хүрсэн хүмүүс архинд донтож сэтгэцийн эмгэгтэй болж байгаа бол хүүхдүүд тоглоомонд хорхойсох тохиолдол гарах болжээ. Аливаа зүйл хэтрэхээрээ өвчин болдог гэдгийг санах хэрэгтэй.

-Хүмүүс ламаар ном уншуулаад аль эсвэл бөөгөөр онгодоо дуудуулаад сэтгэл санаа нь сэргэлээ гэж ярьдаг. Сэтгэл зүйн ухааны үүднээс энэ бүхнийг тайлбарлахгүй юу?

-Бөөгөөр ч явлаа, ламд ч үзүүллээ. Тэгээд аргаа бараад таныг зорьж ирлээ гэсэн хүмүүс манай төвд ирдэг. Ер нь бөө удган хүний сэтгэл зүйг засна гэдэгт би хувьдаа итгэдэггүй. Тухайн үед нь аргалаад өнгөрөөж болно. Гэтэл насан туршийн зүйлийг нь эмчилж чаддаггүй. Үүнийг олон удаагийн ажиглалтын аргаар л өөрчилж болно.

-Сэтгэлзүйг орчинтой нь холбож судалдаг уу?

-Сэтгэл гутрал, амиа хорлоно гэсэн бодолтой хүмүүс нийгмийн аль нэг давхаргаас илүү байна гэсэн ойлголт байдаггүй. Баян, ядуу, боловсролтой, боловсролгүй нь хамаагүй. Хүн л учраас адилхан өвддөг, гутардаг, сэтгэлээр унадаг. Манайд сэтгэл гутралтай хүмүүстэй ажиллахдаа орчинтой нь холбож судалсан тохиолдол байхгүй.

-Нийгэмд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг нэмэгдэх болжээ. Танд ямар хүмүүс илүү хандаж байна?

-Сүүлийн үед эмэгтэй хүмүүс ирж зөвлөгөө авах нь олширсон. Амьдралдаа цөхрөөд, гомдоод туйлдаад ирэхээрээ ханддаг болжээ. Зарим нэг нь амиа хорлох оролдлого ч хийж байсан юм. Хүмүүс эмэгтэй хүнийг сэтгэл гутралаасаа амархан гардаг гэж ойлгодог. Гэтэл хамгийн их сэтгэлээр унадаг нь эмэгтэйчүүд байдаг.

-Сэтгэлзүйн зөвлөгөө авах хүсэлтэй хүмүүс олон байдаг байх. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэдэн байгууллага байдаг юм бол?

-Нийслэлд сэтгэлзүйн чиглэлээр дагнан ажилладаг 13 байгууллага бий. Үүнээс үйл ажиллагаа нь идэвхитэй явж байгаа нь цөөхөн. Мөнгө санхүү, ажиллах байр зэрэг асуудлаас шалтгаалаад үйл ажиллагаа явуулах боломж хомс байдаг.

-Сэтгэлзүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хамтран сургалт явуулах боломж хэр байдаг вэ. Хүмүүс хаана хандвал зөвлөгөө авч болох вэ?

-Манай төвд янз бүрийн байгууллага хувь хүмүүс хандаж байна. Сэтгэлзүйн боловсрол мэдлэгтэй болъё гэсэн хүмүүс их ирдэг болсон. Сүүлийн үед гэр бүлээрээ ирж зөвлөгеө авах хүмүүс олширсон. “Хайрын хэл”, “Монгол өрх”, “Сэтгэлийн толь”зэрэг байгууллага энэ чиглэлээр дагнасан сэтгэлзүйчтэй байдаг. Мөн “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”, “Хүйсийн тэгш эрхийг хамгаалах төв” зэрэг газарт хандаж зөвлөгөө авч болно.

-Танай төвөөс зөвлөгөө авахад төлбөртэй юу?

-Манайх нэг цагийн зөвлөгөө өгөхөд 10 мянган төгрөг авдаг. Бусад газар ямар үнэтэй байдгийг мэдэхгүй. Төлбөр нь янз бүр л байдаг байх.

-Ярилцсанд баярлалаа.



0
ЖИРГЭХ
Санал болгох
Д.Манлайбаатар: Цэргийн алба хаагчидтай холбоотой уг асуудал цааш үргэлжлэх ёсгүй
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг харьяа улсынх нь хууль хяналтын байгууллагад шилжүүлэв
“Шуурхай-илрүүлэлт” аян 80 хоногийн хугацаанд амжилттай хэрэгжиж дууслаа
Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 үйлдлийг илрүүлжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • !!! (103.57.92.142)
    энэ хүний утас ч юмуу хаяг байна уу
    2016 оны 02 сарын 06 | Хариулах
  • I’m not going suicide (122.201.24.145)
    Hayg n haana yum boloo. Yaaj uulzah ve. Utasnii dugaar n baina uu
    2015 оны 09 сарын 24 | Хариулах
  • ч,саран туяа (103.10.21.60)
    би сэтгэл судлаач хүнийг их уужим сэтгэлтэй гэж боддог энэ бол маш сайхан миригжил юм
    2015 оны 04 сарын 27 | Хариулах
  • янжика (180.149.78.26)
    Би өөрөө сэтгэл зүйч болох мөрөөдөлтэй надад маш их таалагдалаа.
    2014 оны 11 сарын 10 | Хариулах
  • boloroo (112.72.13.140)
    Setgel zuich, Doctor Naranbaatariig mongoldoo hamgiin sain ni gedeg yum bn lee
    2014 оны 07 сарын 03 | Хариулах
  • дээгий (202.126.91.159)
    тантай яаж холбогдох вэ?
    2014 оны 02 сарын 27 | Хариулах
  • урангоо (122.201.29.202)
    маш их таалагдлаа
    2014 оны 02 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.131.234.194)
    Би Гэгээнээс танинаа. Багадаа нэг байранд хамт байсан. Ер нь эерэг энергитэй, нэг тийм дулаахан, итгэл даах хүн байсан санагдаж байна. Бага байсан болохоор сайн санахгүй байна. гэхдээ их найдвартай түшигтэй байрын охин байсан юм. Амжилт хүсье.Сайн сэтгэл зүйч болоорой. Энэ их чухал, ховор мэргэжил юм шүү.
    2014 оны 02 сарын 12 | Хариулах
  • ааааа (27.123.213.123)
    хаяга хаана юм бол
    2013 оны 09 сарын 11 | Хариулах
  • asuult (202.55.191.35)
    xna baidag ym be? xaygiig n xeleed ogooch
    2013 оны 05 сарын 07 | Хариулах
  • god (182.160.22.64)
    hayg n? haana bdiin? holboo barih?
    2013 оны 03 сарын 02 | Хариулах
  • Зочин (182.160.27.109)
    өө ямар балиар үнэтэй юм бэ
    2012 оны 03 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр өсвөрийн хийлчдийг хүлээн авч уулзлаа
    42 мин
  • Б.Энх-Оргил: Энэ жил олон сайхан зүйл давхцаж байна
    1 цаг 15 мин
  • Ж.Мишээл: Олон улсын тайзан дээр Монгол Улсынхаа нэрийг дуудуулсандаа баяртай байна
    1 цаг 41 мин
  • Нэгдүгээр сарын цаг агаарын төлөв
    3 цаг 16 мин
  • Г.Занданшатар: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнийг ирээдүй хойчийн үрстээ ойлгуулан мэдрүүлж байх учиртай
    3 цаг 22 мин
  • Д.Пүрэвдорж: Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ ээ!
    3 цаг 26 мин
  • БАРИМТ: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн түүхэн өдөр
    3 цаг 35 мин
  • СТАТИСТИК: "Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх барилдаанд түрүүлж байсан АРВАН бөх
    3 цаг 44 мин
  • Улаанбаатарт 18 градус хүйтэн байна
    3 цаг 46 мин
  • "Ерөнхийлөгчийн цом"-ыг хэн хүртэх вэ?
    3 цаг 47 мин
  • МУГТ цол хүртэх гэж байгаа Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
    4 цаг 4 мин
  • МУГТ цолоор энгэрээ мялаах Хошёорюү С.Бямбасүрэнгийн тухай 24 баримт
    4 цаг 54 мин
  • Н.Учрал: Айдасгүй ярьдаг, дарамтгүй амьдардаг нийгмийг бүрдүүлнэ
    22 цаг 43 мин
  • Маргааш бүх нийтээр амарна
    Өчигдөр 11 цаг 42 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан батлагдсан тохиолдол 6-аар нэмэгдлээ
    Өчигдөр 11 цаг 38 мин
  • Мал тооллогын урьдчилсан дүнгээр 58.1 сая толгой мал тоологдлоо
    Өчигдөр 11 цаг 36 мин
  • ШИНЭ ЖИЛ: Баяраар үзэх шилдэг 24 кино
    Өчигдөр 11 цаг 30 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 11 цаг 25 мин
  • Нийслэлийн 6 дүүрэгт мөсөн гулгуурын талбай, мөсөн хотхон байгуулжээ
    Өчигдөр 11 цаг 21 мин
  • Улаанбаатарт 16 градус хүйтэн байна
    Өчигдөр 11 цаг 17 мин
  • МУГТ цол хүртэх гэж байгаа Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
  • СТАТИСТИК: "Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх барилдаанд түрүүлж байсан АРВАН бөх
  • МУГТ, Улсын заан О.Одгэрэлийг маргааш Спортын төв ордноос эцсийн замд нь үднэ
  • Самбо жүдо бөхийн домогт тамирчин, МУГТ, Улсын заан О.Одгэрэл гэж хэн байв?
  • 13 жил дараалан "Оны шилдэг уяач"-аар тодорсон О.Батбилэгийн тухай сонирхолтой 18 баримт
  • "Ерөнхийлөгчийн цом"-д зодоглох өндөр магадлалтай ШИЛДЭГ 128 бөх
  • ТОЙМ: 2025 онд дэлхий дахинд болсон ОНЦЛОХ 65 үйл явдал
  • Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан болно
  • 24 БАРИМТ: "Дэлхийн шилдэг баритон" шагналыг гурвантаа хүртэж буй МУАЖ Э.Амартүвшин
  • ШИНЭ ЖИЛ: Баяраар үзэх шилдэг 24 кино
  • Шинэ жил: Баяраар аялах боломжтой үзэсгэлэнт орнууд
  • Зул сарын баярын тухай сонирхолтой 24 баримт
  • Усны Компактын тухай 24 баримт
  • 2025 онд 11 спортын 78 тамирчинд мөнгөн урамшуулал олгов
  • Нүд рүүгээ хийсэн хуруугаа ав, Ерөнхий сайд аа!!!
  • ТАНИЛЦ: ЗГ-ыг огцруулах бичигт гарын үсэг зурсан АН-ын гишүүд
  • NETFLIX: Шинэ жилийн орой гэр бүлээрээ үзвэл зохих 13 кино
  • Хэмнэсэн цагаараа...
  • Зул сарыг ГАЖ тэмдэглэдэг ТАВАН улс
  • Хөгжлийн банкны бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх, орон тоог цөөлөх шийдвэр гаргалаа
  • МУГТ цол хүртэх гэж байгаа Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
  • NETFLIX: Шинэ жилийн орой гэр бүлээрээ үзвэл зохих 13 кино
  • "Эрдмийн хонх"-ын эзэд оны шилдэг оюутнууд тодорлоо
  • 24 БАРИМТ: "Дэлхийн шилдэг баритон" шагналыг гурвантаа хүртэж буй МУАЖ Э.Амартүвшин
  • New York Times: XXI зууны хамгийн хамгийн 100 кино
  • Усны Компактын тухай 24 баримт
  • 13 жил дараалан "Оны шилдэг уяач"-аар тодорсон О.Батбилэгийн тухай сонирхолтой 18 баримт
  • САЙН МЭДЭЭ: Говь-Алтай аймгийн Алтай сум цахилгаанд бүрэн холбогдлоо
  • Самбо жүдо бөхийн домогт тамирчин, МУГТ, Улсын заан О.Одгэрэл гэж хэн байв?
  • УГТЭ: НҮДНИЙ ДАРАЛТ ИХСЭХ ӨВЧНИЙ МЭС ЗАСЛЫН ШИНЭ ТЕХНОЛОГИЙГ МОНГОЛ УЛСАД АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЭВ
  • СТАТИСТИК: "Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх барилдаанд түрүүлж байсан АРВАН бөх
  • Зул сарын баярын тухай сонирхолтой 24 баримт
  • Иргэдийн фэйсбүүк хаягийг хакердаж, 1.1 тэрбум төгрөгийг хохирол учруулсан этгээдийг Тайландаас албадан авчирлаа
  • Зул сарын ХАМГИЙН ГОЁ 10 дуу
  • 2025 онд 11 спортын 78 тамирчинд мөнгөн урамшуулал олгов
  • МУГТ, Улсын заан О.Одгэрэлийг маргааш Спортын төв ордноос эцсийн замд нь үднэ
  • Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ дотоодын цэргийн ангиудад хяналт шалгалт хийж байна
  • ШИНЭ ЖИЛ: Баяраар үзэх шилдэг 24 кино
  • Маргааш бүх нийтээр амарна
  • ТАНИЛЦ: ЗГ-ыг огцруулах бичигт гарын үсэг зурсан АН-ын гишүүд
24 баримт
  • БАРИМТ: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн түүхэн өдөр
  • МУГТ цол хүртэх гэж байгаа Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
  • МУГТ цолоор энгэрээ мялаах Хошёорюү С.Бямбасүрэнгийн тухай 24 баримт
  • Усны Компактын тухай 24 баримт
  • Зул сарын баярын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК