Хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэг болох телевиз хэрэглэгчдийн тоо огцом буурч байгаа гэсэн судалгаа гарчээ. Хамгийн ихээр үзэгчид нь буурсан телевиз нь “CNN” болсон байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэг болох телевиз хэрэглэгчдийн тоо огцом буурч байгаа гэсэн судалгаа гарчээ. Хамгийн ихээр үзэгчид нь буурсан телевиз нь “CNN” болсон байна. 2011 оны гуравдугаар сараас хойш нийт үзэгчдийн тоо 50 %-иар буурсан хэмээн мэдэгджээ. Түүний дараагаар “FoxNews” орсон бөгөөд нийт үзэгчид нь 17 хувиар буурчээ. Телевиз үзэгчдийн тоо яагаад ийм ихээр буурсан шалтгааныг мэргэжилтнүүд тайлбарлахдаа иргэдэд хүргэж буй мэдээлэл нь одууд, алдартнуудын амьдралаас хэтрэхээ байсан, улс орны хэмжээн дэх чухал асуудлуудыг хөндөхөө больсонтой холбоотой гэжээ.
Харин уламжлалт мэдээллийн хэрэгслүүдийг “ажилгүй” болгож байгаа зүйл нь интернэт хэрэглээ юм. Технологи хөгжих тусам интернэтийн хэрэглээ ихсэх нь гарцаагүй энэ үед телевизүүд өөрсдийн үйл ажиллагаандаа өөрчлөлт хийхгүй бол болохгүй гэж мөн аналистууд онцолжээ.