
Бямба гаригт лалын шашинтныг дэмжигч салан тусгаарлагчид Яла хотын худалдааны төвд тэсрэх бодистой хоёр машиныг дэлбэлжээ.
Үүнтэй зэрэгцэн Хат-Яй хотын Ли Гарден хэмээх таван одтой зочид буудлын дор байрлах машины зогсоолд минажуулсан машиныг бас тэсэлсэн байна.
Өмнө нь тус газарт болсон дэлбэрэлтийн шалтгааныг хий дэлбэрснээс болсон гэж үзэж байв.
Тайландын үндэсний цагдаагийн газрын дарга, генерал Приюпан Дамапонг өчигдөр мэдээлэхдээ “Дээрх хэргийг мөрдөх явцад зочид буудлын машины зогсоолд машинд тэсрэх бөмбөг суурилуулсан байсныг тогтоосон” гэв.
Одоогоор халдлага үйлдсэн этгээдүүдийг олж амжаагүй байна.
Д.Идэр























