Ирэх сонгуульд “Хүний хөгжил сан”-гийн дэвтрийг ашиглая
Ирэх сонгуульд “Хүний
хөгжил сан”-гийн дэвтэрийг ашиглая
Ирэх сонгууль бол
хариуцлагатай сонголт байх ёстой гэдгийг иргэний хөдөлгөөний байгууллагууд ард
иргэдэд сануулж эхлээд байна. Өнөөдөр Монголын ахмадын холбооноос сэтгүүлчдэд
хандан мэдээлэл хийлээ. Тэдний хэлж буйгаар шудрага сонгууль явуулах ганцхан
боломж байгаа гэнэ. Тэр нь иргэдийн гар дээр одоо болтол ирээгүй байгаа цахим
үнэмлэхээр сонгууль өгөх биш “Хүний хөгжил сан”-ийн дэвтэрээр сонгууль өгүүлэх
гэнэ. “Хүний хөгжил сан”-ийн дэвтэрт хувь хүний овог нэр, төрсөн он сар өдөр,
гэрийн хаяг тусгай дугаартайгаа байж байдаг учир энэ дэвтэрээр сонгууль өгүүлэх
нь хамгийн тохиромжтой хувилбар гэнэ. Учир нь иргэний бүртгэл мэдээллийн төвөөс
булхай луйварууд их гардаг аж. Хоёрдугаарт сонгуулийг шудрага явуулахын тулд сонгуулийн
үйл явцад хөндлөнгөөс ажиглалт хийх сүүдрийн сонгуулийн хороо байгуулъя гэж тэд
уриалж байна. Одоо болтол цахим үнэмлэхийг хэвлээгүй байгаа нь Монголын төр
иргэддээ үйлчилж чаддаггүйн нэгэн жишээ гэж тэд хэлж байна.