Нийслэлийн Баянгол дүүргийн 19 дүгээр дунд сургуулийн өргөтгөлийг
барьж, ашиглалтад хүлээлгэн өглөө. Японы “Жайка” төслийн санхүүжилтээр
байгуулсан 39 дэх сургуулийн өргөтгөл аж. Баянгол дүүргийн 20 дугаар
хороонд байдаг ганцхан сургуулийг ийнхүү өргөжүүлснээр олон анги танхим
нэмэгдэж байгаа гэнэ. Таван давхар өргөтгөлд заал, урлагийн танхим

Нийслэлийн Баянгол дүүргийн 19 дүгээр дунд сургуулийн өргөтгөлийг барьж, ашиглалтад хүлээлгэн өглөө. Японы “Жайка” төслийн санхүүжилтээр байгуулсан 39 дэх сургуулийн өргөтгөл аж. Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байдаг ганцхан сургуулийг ийнхүү өргөжүүлснээр олон анги танхим нэмэгдэж байгаа гэнэ. Таван давхар өргөтгөлд заал, урлагийн танхим байхгүй дан хичээлийн анги багтсан юм. Өнгөрсөн сарын 30-нд өргөтгөлийг сургуульд хүлээлгэн өгч, нээлт хийх ёслолд Японоос манай улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, “Жайка” төслийн төлөөлөгч, барилгын гүйцэтгэгч компани болон дүүргийн засаг дарга Л.Амгалан нар байлцсан аж. Хотын төвөөс алслагдмал сургуулийн сурагчид одоо шинэ танхимдаа хичээллэж байна.