Сүхбаатар аймгийн Уулбаян сумын малчны хотод таван ихэр хурга
мэндэлжээ. Өнгөрсөн сарын 20-ны өдөр дээрх ихэр төл гарсан бөгөөд бүгд
охин байсан гэнэ. Малчин Г.Энхбаатарын малладаг хонин сүргийн нэг бор
толгойтой хонь гуравдахь удаагаа төллөхдөө ихэрлэжээ.

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын малчны хотод таван ихэр хурга мэндэлжээ. Өнгөрсөн сарын 20-ны өдөр дээрх ихэр төл гарсан бөгөөд бүгд охин байсан гэнэ. Малчин Г.Энхбаатарын малладаг хонин сүргийн нэг бор толгойтой хонь гуравдахь удаагаа төллөхдөө ихэрлэжээ. Энэ нь Сүхбаатар аймгийн хувьд анхны тохиолдол бөгөөд таван охин хурга эсэн мэнд бойжиж байгааг мэдээллээ. Малчин Г.Энхбаатарынх Мөнххаан сумын нутаг Боонгийн хоолой хэмээх газарт хаваржиж байгаа юм.
Монголчууд ихэр төл гарахад мал өсөхийн эхлэл хэмээн бэлэгшээн үздэг. Гэтэл таван ихэр хурга бүгд охин байгаа нь бүр ч бэлэгшээлтэй явдал болжээ.