Оросын “Премьер-Министр” хамтлагийн дуучин Б.Амархүү дуучин залуу монгол дуунаас бүрдсэн цомгоо ирэх долдугаар сарын эхээр гаргах гэнэ. Тэрбээр цомгоо гаргасны дараа бие даасан томоохон хэмжээний тоглолт хийх гэж байгаагаа үзэгчдэд дуулгалаа. Б.Амархүү тоглолт хийлгүй их удсан учир, өөрийн бие даасан цомгийг гаргасны дараа цомгийн баяр болгон томоохон хэмжээний бие даасан тоглолтоо хийхээр болжээ.