Дуучин У.Хьюстоны өмсөж байсан гоёлын даашинз болон ээмэг, зүүлтийг
өчигдөр Беверли Хиллсийн дуудлага худалдаагаар зарахад нийтдээ 80 мянган
доллараар үнэлэгджээ.

Дуучин У.Хьюстоны өмсөж байсан гоёлын даашинз болон ээмэг, зүүлтийг өчигдөр Беверли Хиллсийн дуудлага худалдаагаар зарахад нийтдээ 80 мянган доллараар үнэлэгджээ. Тухайлбал, 1992 онд “Бие хамгаалагч” кинонд тоглож байхдаа зүүж байсан ээмэг болон дотуур цамцыг нь 8.500 доллараар зарсан аж. Мөн Уитни Хьюстоны өөр таван даашинз, гурван гоёл чимэглэлийн цуглуулгыг “New Jersey” компани өрөндөө суутган авчээ. Харин энэ өдөр Беверли Хиллсийн дуудлага худалдаагаар Ч.Чаплины “Бяцхан тэнүүлч” кинонд тоглохдоо өмсөж байсан малгай 40-50 доллараар үнэлэгдсэн байна. Энэ нь дуучин дуудлага худалдаанд тавигдсан У.Хьюстоны хувцас, эдлэл хэрэгслээс хоёр дахин үнэтэй байгаа юм.