Өнгөрсөн хоногт Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Ургах наран” хороололд нулимс асгаруулагч цацсан хэрэг гарчээ.

Өнгөрсөн хоногт Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Ургах наран” хороололд нулимс асгаруулагч цацсан хэрэг гарчээ. Тус хорооллын 12 дугаар байрны нэгдүгээр орцонд амьсгал боогдуулагч, нулимс асгаруулагч хий цацсанаас тус орцны оршин суугч 75 настай эмэгтэй Н-ий амьсгал боогдсон байна. Тиймээс Шуурхай бүлэг 105-ын тасаг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, агааржуулалт хийжээ. Одоогоор хэн, ямар шалтгааны улмаас нулимс асгаруулагч цацсан болохыг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Б.Чимэг