Чуулган ирэх
дөрөв дэхь өдөр эхэлнэ Ха
Энэ сарын 5-нд буюу дөрөв дэхь өдөр УИХ-ын хаврын чуулганы нээлт болно.
Одоогийн УИХ-ын хамгийн отгон чуулган гэдгээрээ энэ чуулган онцлогтой.
Өнөөдөр УИХ-ын Тамгын газраас хаврын ээлжит чуулганы эхний өдрүүдийн хэлэлцэх
асуудлын жагсаалтыг гаргалаа. Дөрөвдүгээр сарын 5-ны 11.00 цагт чуулганы
нээлтийг хийж мөн өдрийн 15.00 цагаас чуулганы нэгдсэн хуралдааныг хийхээр товложээ. Хаврын чуулганаар хамгийн эхэнд хуралдах асуудал бол Байгаль орчны бодлогын шинэчлэлийн
стратеги батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл болж байна.
Хаврын чуулганы хоёр дахь өдөр Ерөнхий сайд С.Батболд Хөгжлийн банкны бондын
талаар УИХ-д мэдээлэл хийхээр болжээ.