
-Ослын талаар тодруулах гэсэн юм. Хэдэн цагийн үед осол гарав?
-74-59 УБӨ гэсэн дугаартай машины жолооч сая 18.25 минутын үед хүн мөргөсөн хэрэг гарлаа. Одоогоор мөргүүлсэн хүний толгой, хөл өвдөөд байна гэж байна. Жолоочийг саатуулан шалгаж байна.
-Осол гаргасан хүнийг цагдаагийн алба хаагч байсан гэх юм?
-УБТЗ-ын цэрэгжүүлсэн албаны алба хаагчдын өмд манай цагдаагийн алба хаагчдын хувцастай ижил өнгөтэй. Тус жолооч тийм өмдтэй явсныг иргэд хараад цагдаагийн алба хаагч хүн мөргөлөө гээд байгаа юм.
-Осол гаргасан хүний талаар?
-УБТЗ-ын цэрэгжүүлсэн албаны тасгийн дарга Б.Ганбат гэгч 37 настай иргэн байна. Тэрээр осол гаргах үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан.
Б.Чимэг