БНХАУ-д өндөр цалинтай ажилд оруулж өгнө хэмээн нутаг нэгт охиноо хууран мэхэлж, Бээжин аваачин биеэ үнэлэгчдийн газарт худалдсан Ч.Энхбатыг өчигдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шүүлээ.

БНХАУ-д өндөр цалинтай ажилд оруулж өгнө хэмээн нутаг нэгт охиноо хууран мэхэлж, Бээжин аваачин биеэ үнэлэгчдийн газарт худалдсан Ч.Энхбатыг өчигдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шүүлээ. Тэрээр нутаг нэгтнээ худалдахдаа бүр насанд хүрээгүй охиныг худалдсан байна. Тиймээс түүний уг хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Харин шүүхээс түүнийг гэм буруутайд тооцон зургаан жилийн хорих ял ногдуулсан байна.
Б.Чимэг