Өндөр гэгээн болон түүний шавь нарын урласан гурван ч бүтээл, түүхийн хосгүй үнэт дөрвөн бурхан, алтан шармал 17 бурханыг БНХАУ-ын иргэн Лигийн хийлгэсэн хуурамч 22 бурханаар сольсон “Эрдэнэзуу” хийдийн нярав Г.Баяраагийн хэргийг шүүхэд шилжүүллээ.

Өндөр гэгээн болон түүний шавь нарын урласан гурван ч бүтээл, түүхийн хосгүй үнэт дөрвөн бурхан, алтан шармал 17 бурханыг БНХАУ-ын иргэн Лигийн хийлгэсэн хуурамч 22 бурханаар сольсон “Эрдэнэзуу” хийдийн нярав Г.Баяраагийн хэргийг шүүхэд шилжүүллээ. Нийслэлийн прокурорын газраас түүнд Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсэн байна. Тэрээр хэргийг Өвөрхангай аймагт “Тансаг” нэртэй шашны эд өлгийн зүйл болон эртний эдлэлийн дэлгүүр ажиллуулдаг С.Энхтайван гэгчтэй хамтран хосгүй ховор бурхадыг Эрдэнэзуу хийдээс хулгайлан, Хятадын иргэн Ли-д зарж борлуулсан гэдгээ байцаалтын үед хүлээсэн билээ.
Б.Чимэг