Замын цагдаагийн ажилтныг зодож, биед нь гэмтэл учруулсан Улсын харцага Г.Намсрайжавыг өнгөрсөн сарын 30-ны өдөр “Ганц худаг”-т цагдан хорьсон.

Замын цагдаагийн ажилтныг зодож, биед нь гэмтэл учруулсан Улсын харцага Г.Намсрайжавыг өнгөрсөн сарын 30-ны өдөр “Ганц худаг”-т цагдан хорьсон. Харин түүний биеийн байдал тааруу хэмээн гэр бүлийнхэн нь батлан даалтаар гаргахаар хөөцөлдөж эхэлсэн байна. Учир нь Г.Намсрайжав зүрхний архаг дутагдалтай аж. Тухайн үед ухаанаа алдтал согтсон байсан ба хэргийн талаар дараа нь огт санахгүй байсан гэж түүний эхнэр хэвлэлд ярилцлага өгчээ. Хэдийгээр эрүүл үедээ тус цагдаагаас уучлал гуйсан ч нэгэнт прокурорын газраас түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа юм. Одоогоор тэрээр нэг өмгөөлөгч авчээ.
Б.Чимэг