зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Би бодохдоо…” гэдэг моод яагаад дэлгэрэв?

2012-4-03
0
ЖИРГЭХ
Нэгдсэн улсын 41 дэх Ерөнхийлөгч эцэг Бушийн “I think…” хэмээх алдарт сурталчилгааны хэлбэр Улаанбаатарт ид моод болж байна.
Сонгуулийн ажиглагч

  Нэгдсэн улсын 41 дэх Ерөнхийлөгч эцэг Бушийн “I think…” хэмээх алдарт сурталчилгааны хэлбэр Улаанбаатарт ид моод болж байна. Твиттер, фэйсбүүк дээр хоёр намын электрон жаалууд, кибер улстөрчид,нөөтбүүк, айпадын дэлгэцээр мэтгэлцэж, энэ үг баар, ресторан, жийм, фитнессийн буланд ч сонсогдож, бүр бага ангийн жаалууд хүртэл хэрэглэж гарав. Экс Ерөнхийлөгч  7\1-ний шүүх хурлын гадаа өгсөн телевизийн ярилцлагаа “Би бодохдоо…” гэж эхэлж байна.

   МАН-ын цолгүй шинэ бөхчүүдийн улс төрийн поп стилийг АН-ын нас бага, цус шингэнчүүд моод болж дэлгэрэхэд нь  хөрөнгө оруулалт хийж, хэвлэл мэдээлэл, твиттер, фэйсбүүкээр дэмжлэг үзүүллээ. “Сайхан сэтгэл өвөрлөгчид ардчиллыг устгах аюултай” гэдэг шиг юм болов. АН-ын нөлөө бүхий улстөрчийн хувийн мэдээллийн сайт, сонинд нэгэн зэрэг гарсан нийтлэлийн гарчиг нь “Би бодохдоо…”. НАМЗХ-ны мөнгө төлж гаргадаг сурталчилгаагаар чимэглэжээ. МАН-ын залуучуудын байгууллагын даргын зураг ч тавиастай байна. “Би бодохдоо…нь сонгуулийн хууль зөрчсөн байна, гэхдээ НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ нэр дэвшсэн тохиолдолд шүү дээ” гэж шүүмжилжээ. Арга гарц зааж өгөөд байхыг бодоход ер нь цаагуураа дэмжээд байгаа бололтой юм. Нөгөө Оюука гэдэг нөхөр нь нэр дэвшихгүй ээ гэж жилийн өмнө шахуу ярилцлага өгчихсөн нь интернэтэд байж байна.

   АН-ын залуучууд хоёр долоо хоногийн дотор зах зээл дээр өрсөлдөгчийнхөө бүтээгдэхүүнийг моод болгон, хамт борлуулж гарлаа. Колаг Пепсигийн сүлжээгээр, Мобикомын уриа, акц, хэлэлцүүлгийг Скайтел  борлуулж байгаатай л адил юм. “Би бодохдоо…” гэдэг уриаг МАН-ын гишүүдийн нэрийг оруулан даапаалсан мөрүүд фэйсбүүкэд тавигдсанаас хойш 3 минутын дараа АН-ын дарга нарын тухай хариу егөөдөл үйлдвэрлэгдэж байх жишээтэй. НАМЗХ-ны санаачилга дээр асуудал өрнөж, анхаарал татагдаж байгаад л асуудлын гол нь оршиж байна. Сөргөж л байвал сайн, мушгиж л байвал гоё гэж боддог электрон жаалууд сүүлдээ “Би бодмооргүй байна, би бүр юу ч бодохгүй, би угаасаа юм боддоггүй” гэж огтоос тоглосон шинжгүй, овоо том тэнэгттдэг байна. Улс төрийн шинэковууд хип хопдоо л биз, “Би бодохдоо” гэнэ үү, “Бид бодохдоо” болгоно уу, залуучуудын холбооныхоо 15 жилийн ойгоо л тэмдэглэж байгаа юм байна лээ л дээ. “Үнэндээ бол Дэлгэр зодоогүй ээ, танай хүү өөрөө л өшиглөх гээд ширээн дээрээс уначихсан юм байна лээ шүү” гэдэг шиг.  Өрсөлдөгчийнхөө мессежийг үмхэж авна, дуудсан буланд нь очиж тоглосноороо, үгийг нь мушгилаа ч аяыг нь дагаж аялснаараа нэг гоол алдлаа.

    Улаан зангиатай дарга нар соёлын клуб, улаан булан, заал танхимд хурал хийж, одон тэмдгээ эрийтэл зүүсэн ахмадууд урд эгнээгээр нь налайдаг асан улс төр өөрчлөгдөж байна. Политайнмент гэдэг ойлголт үүсч, түүний арга техник, ур чадвар өссөөр байгаа юм. МАН-ынхан яагаад анхны уугуул нэрээ сэргээж авсанаа олон юм яриггүйгээр “Долоон бурхан од харвадаггүй” киногоо ойлгуулж байна. Намын хуралд оч гэхээс кинонд урих нь хамаагүй дээр. АН-ынхан ядаж “Хонхны дуу”-нд шинэ ремикс хийлгэчихгүй л сууж байна. Ялангуяа МАН-ын хувьд “Би бодохдоо…” шинэ брэнд, шинэ гоёл. Хүн амын 70 хувь нь залуучууд, өмнөх сонгуулийн үед 14-17 настай байсан220 гаруй мянган шинэ сонгогчид 6 дугаар сард анх удаа саналаа өгнө. Улс төр гэхээр л элемент шинж болгон нь, уриа хэллэг бүр нь уйтгартай, ууртай, өвөө эмээ нарын өтгөн шаргал сүүтэй цай, уртын дуу шиг урт байх албатай биш. Дэлхий даяараа олон нийт маш их мэдээлэлд өртөж, өдөрт нэг хүнд 300 гаруй зар сурталчилгаа оногдож байна. Хүмүүс улстөрийг ойлгодоггүйдээ биш урдах ажил амьдралаа хөөгөөд завгүй, тэр тусмаа залуучууд улиг болсон хэлбэрийг биш өөрсдийн соёл, мэдээллийн хүрээ, орчин цагийн хэв маяг, шинэ зүйлийг хүсдэг. Түүндотроо монгол залуучууд аливаа шинэ зүйлийг түргэн хүлээж авах, нутагшуулан өөриймшүүлэх, хэрэглээнд оруулахдаа хаанахын ч үе тэнгийнхнээсээ илүү гарна уу гэхээс дутна гэдэг гонж.

  Мэдээлэл дамжих хурд асар их нэмэгдэж байна. Хоёр хуудас энэхүү тоймыг бичих хооронд “Би бодохдоо…” нь “Бид бодохдоо… 4х4” гэсэн хувилбартай болчихсон байна. 4х4 гэж юу вэ, бас. Ямар ч байсан дөрөв дөрвийн 16.
Д.Болортоль

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (180.149.93.12)
    minii bodohod.... gej l helmeer um odoo ch mongol helee medehgui umnuud ih boljee. Iim humuusiig toriin alband ajilluulabal onigoo ha ha
    2012 оны 04 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ү.Амарбат: Эх дэлхийгээ цэвэрлэх өдөрт 8500 гаруй залуус нэгдээд байна
    9 цаг 52 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтанууд тодорлоо
    13 цаг 21 мин
  • Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна
    13 цаг 27 мин
  • Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг арванхоёрдугаар сарын 5-нд ашиглалтад оруулна
    14 цаг 27 мин
  • “Монгол, Хятадын найрамдлын цэцэрлэг” нээлтээ хийв
    14 цаг 39 мин
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
    15 цаг 52 мин
  • Монгол Улс анх удаа Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих ВИРТУАЛ БҮС байгууллаа
    16 цаг 19 мин
  • Монгол, Саудын Арабын хооронд шууд нислэг үйлдэх нөхцөл бүрдлээ
    16 цаг 40 мин
  • “Халзан бүрэгтэй”-н сонсголд шинжээч томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ
    16 цаг 48 мин
  • Агаарын бохирдол ихтэй байршлуудад 5000 айл өрхийг стандартын дагуу, иж бүрэн дулаалж байна
    17 цаг 15 мин
  • Спикерийн зурсан СТРАТЕГИ!
    17 цаг 18 мин
  • Төрийн албаны хуулийг шинэчилсний үр дүн эхнээсээ гарч, төрийн албаны шалгалтыг бүрэн цахимжуулсанд иргэд талархаж байгаа гэв
    17 цаг 41 мин
  • М-Си-Эс Группийн төлсөн 1.3 их наяд төгрөгийн татвараар юу бүтээж болох вэ?
    18 цаг 18 мин
  • А.Амартүвшин: Иргэд хагас коксон нүүрс болон шахмал түлшийг хольж аваад өөрсдөө туршиж үзэх боломжтой
    18 цаг 46 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс байгуулав
    19 цаг 1 мин
  • Б.Жавхлан: Хиймэл оюун ухаанаар хөрөнгө оруулалтыг эрэмбэлсэн
    19 цаг 3 мин
  • Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн ОУХМ Л.Алтанцэцэгт хүндэтгэл үзүүллээ
    19 цаг 21 мин
  • Хууль зүйн байнгын хороо УИХ-ын 2025 оны намрын чуулганы хугацаанд дараах хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхээр бэлтгэж байна
    19 цаг 35 мин
  • ХҮН намын генсек П.Ганзориг УИХ дахь намын зөвлөлийнхөө даргаар сонгогдлоо
    19 цаг 49 мин
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #3: ЗАМЫН ЦААНА
    19 цаг 52 мин
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Дорнодын “Элит тауэр”-ын нэг эзэмшигч нь нөгөө эзэмшигчийнхээ найман орон сууцыг өөрт нь мэдэгдэлгүйгээр бусдад худалджээ
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
  • “Ulaanbaatar music festival”-ын талбайг Улаанбаатар хотын бүсүүдээр нэрлэж, нийслэлийн өнгө төрхийг шингээжээ
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
  • ТАНИЛЦ: “Mining Week & MinePro” үзэсгэлэнгийн хөтөлбөр
  • Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг "Төсвийн хөрөнгөөр хувийн хотхон руугаа дулаан татдаг, өргөтгөдөг" гэв
  • Эмгэнэл
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад дараах иргэд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
24 баримт
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК