зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АН түүхий бантан халбагадахыг С.Батболдоос шаардав

2012-4-03
0
ЖИРГЭХ
Хууль батлагчдын хутгасан бантан түүхийрээд горьгүй. Гэвч түүхий бантангаа Ерөнхий сайд С.Батболдод тулгаад янзгүй.
   Хууль батлагчдын хутгасан бантан түүхийрээд горьгүй. Гэвч түүхий бантангаа Ерөнхий сайд С.Батболдод тулгаад янзгүй. Хэрэв түүхий бантанг нь амталж, азаа үзэхгүй бол түүний Засгийн газарт итгэл үзүүлэх, эсэх асуудлыг хөндөх юм байх. Засгийн газарт итгэх, итгэхгүй ч яамай, иймэрхүү асуудлаар Монголын парламент дэндүү олон удаа хуралдаж, олон ч Засгийн газрыг авч шидэж байсан. Тэглээ гээд сайн юм болоогүй. Тогтворгүй төртэй, тонгочдог парламенттай монголчуудын эрх зүйн орчноос гаднын дипломатууд болон хөрөнгө оруулагчид зайгаа барьж, дуугаа хураасан түүхтэй.

   Хууль батлагчдын хамгийн сүүлд хутгасан түүхий бантангийн нэг УИХ-ын сонгуулийн тухай хууль. Уг хуулийг хоёр намын залуусын голдуу төлөөлөл зүтгүүлсээр байж баталсан. Хуучин хууль болон тогтолцоондоо дасч, парламентад хэд дахин сонгогдсон хашир бурхинууд тийм ч дуртай байгаагүй. Гэвч сонгуулийн тогтолцоогоо шинэчлэх нь зайлшгүй хийх ёстой алхам байлаа. 

  Улс төрд жолоо сунган орж ирж буй шинэ үеийнхний хувьд харьцангуй эрүүл байдлаар сонгогчдоос  санал авах, хөрөнгөлөг хэсгийнхний давуу эрхийг хязгаарласан хууль болсон гэж хэлж болно. Гурил будаагаар сонгогчдын ходоодыг “угааж”, урлаг соёлын шоугаар тархийг нь “угаадаг” явдал энэ хууль батлагдсанаар эцэслэв. Морь уралдуулж, уул овоо тахин, найр наадамд дарцаглаж асан уяач, найрч улстөрчдийн хувьд өөрийгөө илэрхийлэх боломж олон талаар хаалттай болсон. Өөрөөр хэлбэл, бидний олон жил мөрөөдсөн улс төрийг эрүүлжүүлэх алхмыг энэ хууль авчирсан юм.

   Парламентыг дуучин, жүжигчин, бөхчүүд, бизнесийнхнээр дүүргэж, сайн дурын “уран сайханчдаар” төр бариулах нь төрийн төлөвшил, улс төрийн шинжлэх ухаан талаасаа хэтэрхий “монголжсон” хувилбар болсон нь үнэн. Энэ явдлыг халж, нөгөө талаар дэлгэсэн тэрлэг шиг Монголыг жалга судгийн хэмжээнд харж, бодлого боловсруулдаг явдалд цэг тавьсан. Энэчлэн дурдаад байвал УИХ-ын тухай хуульд сайн тал олон бий.  Гэхдээ хууль санаачлан баталсан эрхмүүд энэхүү шинэ хууль Орон нутгийн сонгуулийн хуультай хэрхэн зохицохыг бодолцоогүй нь яах аргагүй алдаа. Орон нутгийн сонгуулийн хуультай зохицуулан, ах дүү хуулиудыг өөрчлөн найруулах боломж цаг хугацааны хувьд ч байгаагүй гэж хэлж болно.

   Ямартай ч эцэст нь УИХ-ын сонгуулийн шинэ хуультай болов. Өөрөөр сонгуульдаж, ардчилсан парламентыг орчин үерийн шаардлагад нийцсэн байдлаар сонгох нөхцөл бүрдэв. Харамсалтай нь их санасан газар есөн шөнө хоосон гэгч болоход ойрхон иржээ.
УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг нэг өдөр явуулж, зөрчилтэй хуулиудыг нэгэн зэрэг дагаж мөрдөх ямар ч боломжгүй гэдгийг хууль батлагчид, сахиулагчид бүгд мэдэж байгаа. Санал тоолох зарчим нь хүртэл ялгаатай энэ хоёр хуулийг заавал дагаж мөрдөн, сонгуулийг зохион байгуулах үүргийг АН-аас Ерөнхий сайд С.Батболдод “тулгасан”.

   Зуурсан түүхий бантангаа аавынхаа өмнө тавьчихаад элэглэж буй дэггүй хүүхдийн дүр зураг эндээс харагдана. Хэрэв идэхгүй бол аав байх, эсэх эрхийг нь хөндөх гэнэ. АН-ын хамгийн тулхтай, туршлагатай Э.Бат-Үүлээс эхлээд, хамгийн залуухан гэгддэг Лу.Гантөмөр хүртэл бүгд л буруу эрхэлсэн хүүхэд шиг ийнхүү аашилж байна. УИХ, Орон нутгийн сонгуулийг нэг өдөр явуулахгүй бол савж унаад, дөрвөн мөчөөрөө шал бөмбөрдлөө шүү хэмээн хошуугаа унжуулав.

   Хоорондоо 31 зүйл заалтаар илэрхий зөрчилдөж, нэг өдөр нэгэн зэрэг дагаж мөрдөх хууль эрх зүйн орчин нь хаалттай байхад ийнхүү дураар авирлах нь аавыгаа хошгирч дуудсаар байгаад анчны бууны өмнө авчирдаг мөндөлүүдийг санагдуулж байна.
   Энэ асуудлын хүрээнд гол дүрийн жүжигчид ч хангалттай тодров. УИХ-ын гишүүн Р.Гончигдорж Ерөнхий сайдад хоёр сонгуулийг хамтад нь зохион байгуулах бэлтгэлээ базааж байна уу гэсэн агуулгатай асуулга хүргүүлж гойд “тодров”. Ч.Сайханбилэг хаврын чуулган эхэлмэгц эл асуулгын хариултыг авна гэж томров. Сонгуулийн тогтолцоог шинэчлэн, хуулиа өөрчлөх нь ямар чухал болохыг Ч.Сайханбилэг олонтаа  ярьдаг. Ярилцлага бүртээ дурддаг. Харин одоо мань эрд МАН-ыг буруутгах шалтгаан олдож л байвал сонгууль хүчингүй болох, үгүй нь хамаагүй болсон бололтой.

   Том зорилгоо жижиг шалтгаанаар няцаах нь Ч.Сайханбилэгийн мөн чанар мөн үү? Тэгээд ч СЕХ гэж бие даасан, нам бус байгууллага байсаар байтал Засгийн газар зохион байгуулагчаар оролцох нь зөв үү?
Аль ч талаас нь бодсон хэтэрхий туйлширч, хэрээ хэрээнийхээ харыг гайхсан хэрэг болж байна. Цахим үнэмлэхтэй болгоно гэж амлан, цахим хороолол хүртэл мөрөөдөж байсан АН-ынхнаас иргэний цахим үнэмлэх минь хаана явна гэж асуух эрх харин ард түмэнд бий. УИХ-ын сонгуулийн хуульд саналыг цахим аргаар тоолно гэж байгаа. Гэтэл сүүлчийн 400 мянган үнэмлэх сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө Монголд газардах гэж байдаг. Үүний буруутан нь БХ-ын сайд асан Л.Болдын “Бодь” групп. Түүнд итгэж энэ ажлыг тендергүй өгсөн Тэргүүн шадар сайд асны буруу ч бас бий.

   Түүхий бантанд энэ мэтийн тогооч, туслах тогооч нарын хагас боловсруулсан “жор найрлага” олон. Сонгуулийг хүчингүй болгох хангалттай учир шалтгаан хоорондоо зодолдоод байгаа хоёр хуулийн зөрчил дунд байдаг.  Үүнийг Э.Бат-Үүл мэдэхгүй биш мэдэж байгаа. Тийм ч болоод сонгуульд нэр дэвшихгүй гэж намын даргадаа дуулгаж, будлиантай сонгуулиас бултаж байхыг үгүйсгэхгүй.
Түүхий бантангаас болж С.Батболдын гэдэс гүйлгэх энүүхэнд. Ерөнхий сайд ч яахав, эмнэлэг бараадна биз. Сонгуулийн хямрал бодит утгаараа нүүрлэвэл хариуцлагыг нь АН хүлээх үү?

   Цаг үе өөрчлөгдөж байна. Гудамжинд жагсаж, болох болохгүй шалтгаанаар хувьсгал хийдэг он жилүүд аль эрт өнгөрсөн.
Тэр үед Монгол Улс газрын гүний баялаг, гайхам соёл иргэншил, газарзүйн онцлог байрлалаараа олон улсын анхаарлыг татаж амжаагүй, Азийн төвд нутагтай их гүрний ядруухан үлдэгдэл мэтээр дэлхийд харагддаг байлаа. Харин одоо бол монголчуудын эв эвдэрлээ л бол, ард түмэн нь талцлаа л бол хүний эрх, эрх чөлөө, ардчилал шударга ёс гэсэн бамбайгаар халхавч хийж хажууд ирээд халаас руу өнгийгөөд суучих сонирхолтой харийн хань олонтой болсон. Энэ мэтийн учир шалтгааныг авчирч байгаагаараа түүхий бантан маань муудахын сайнаар муудсан “хог” болж таарч байна. Улс орноороо хордлого аваад хямраад хэвтчихвэл хол ойрын түншүүд маань буруу амь тариа залгаж шогтох вий дээ.
Р.Эмүжин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ү.Амарбат: Эх дэлхийгээ цэвэрлэх өдөрт 8500 гаруй залуус нэгдээд байна
    9 цаг 50 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтанууд тодорлоо
    13 цаг 19 мин
  • Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна
    13 цаг 25 мин
  • Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг арванхоёрдугаар сарын 5-нд ашиглалтад оруулна
    14 цаг 25 мин
  • “Монгол, Хятадын найрамдлын цэцэрлэг” нээлтээ хийв
    14 цаг 37 мин
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
    15 цаг 50 мин
  • Монгол Улс анх удаа Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих ВИРТУАЛ БҮС байгууллаа
    16 цаг 17 мин
  • Монгол, Саудын Арабын хооронд шууд нислэг үйлдэх нөхцөл бүрдлээ
    16 цаг 38 мин
  • “Халзан бүрэгтэй”-н сонсголд шинжээч томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ
    16 цаг 46 мин
  • Агаарын бохирдол ихтэй байршлуудад 5000 айл өрхийг стандартын дагуу, иж бүрэн дулаалж байна
    17 цаг 13 мин
  • Спикерийн зурсан СТРАТЕГИ!
    17 цаг 16 мин
  • Төрийн албаны хуулийг шинэчилсний үр дүн эхнээсээ гарч, төрийн албаны шалгалтыг бүрэн цахимжуулсанд иргэд талархаж байгаа гэв
    17 цаг 39 мин
  • М-Си-Эс Группийн төлсөн 1.3 их наяд төгрөгийн татвараар юу бүтээж болох вэ?
    18 цаг 16 мин
  • А.Амартүвшин: Иргэд хагас коксон нүүрс болон шахмал түлшийг хольж аваад өөрсдөө туршиж үзэх боломжтой
    18 цаг 44 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс байгуулав
    18 цаг 59 мин
  • Б.Жавхлан: Хиймэл оюун ухаанаар хөрөнгө оруулалтыг эрэмбэлсэн
    19 цаг 1 мин
  • Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн ОУХМ Л.Алтанцэцэгт хүндэтгэл үзүүллээ
    19 цаг 19 мин
  • Хууль зүйн байнгын хороо УИХ-ын 2025 оны намрын чуулганы хугацаанд дараах хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхээр бэлтгэж байна
    19 цаг 33 мин
  • ХҮН намын генсек П.Ганзориг УИХ дахь намын зөвлөлийнхөө даргаар сонгогдлоо
    19 цаг 47 мин
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #3: ЗАМЫН ЦААНА
    19 цаг 50 мин
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Дорнодын “Элит тауэр”-ын нэг эзэмшигч нь нөгөө эзэмшигчийнхээ найман орон сууцыг өөрт нь мэдэгдэлгүйгээр бусдад худалджээ
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
  • “Ulaanbaatar music festival”-ын талбайг Улаанбаатар хотын бүсүүдээр нэрлэж, нийслэлийн өнгө төрхийг шингээжээ
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
  • ТАНИЛЦ: “Mining Week & MinePro” үзэсгэлэнгийн хөтөлбөр
  • Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг "Төсвийн хөрөнгөөр хувийн хотхон руугаа дулаан татдаг, өргөтгөдөг" гэв
  • Эмгэнэл
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад дараах иргэд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
24 баримт
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК