Өнгөрсөн гуравдугаар сарын 2-нд цагдаагийн байгууллагаас Японы “Суруга” корпорацийн захирал Цүнэяки Хара гэх 67 настай эрэгтэйг хар тамхины хэргээр саатуулсан тухай мэдээлсэн. Түүнийг Хан-Уул дүүрэгт байрлах “Палас” зочид буудлын 609 тоот өрөөнд мансууруулах төрлийн бодис хэрэглэж байхад нь саатуулсан юм.

Өнгөрсөн гуравдугаар сарын 2-нд цагдаагийн байгууллагаас Японы “Суруга” корпорацийн захирал Цүнэяки Хара гэх 67 настай эрэгтэйг хар тамхины хэргээр саатуулсан тухай мэдээлсэн. Түүнийг Хан-Уул дүүрэгт байрлах “Палас” зочид буудлын 609 тоот өрөөнд мансууруулах төрлийн бодис хэрэглэж байхад нь саатуулсан юм. Бодисыг Гаалийн төв лаборатори болон бусад итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлэхээр өгөхөд олсны төрлийн каннабис болохыг шинжилгээний дүгнэлтээр тогтоосон аж. Тиймээс түүнийг Эрүүгийн хуулийн 192-т зааснаар сэжигтнээр тооцон шалгаж эхэлсэн байна. Одоогоор түүнийг хилээр гарахыг хориглож, батлан даалтад байлгаж байцаалт авч байгаа юм байна. Мөн түүнд мансууруулах өвс худалдсан монгол залууг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ.
Б.Чимэг