Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Бүгд Найрамдах Киргиз улсын ерөнхийлөгч
Алмазбек Атамбаевын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийхээр
мордлоо.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Бүгд Найрамдах Киргиз улсын ерөнхийлөгч Алмазбек Атамбаевын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо. Тэрбээр Киргиз улсад энэ сарын зургааныг хүртэл айлчлахдаа тус улсын ерөнхийлөгч А.Атамбаеваас гадна Киргиз улсын Жогорку Кенеш буюу парламентын дарга А.Жээнбеков, ерөнхий сайд О.Бабанов нартай уулзах юм байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Киргизийн парламентын хүндэтгэлийн хуралдаанд үг хэлэх бөгөөд нэрт философич Ж.Баласагыны нэрэмжит Киргизийн Үндэсний их сургуулийн оюутнуудтай уулзах аж. Айлчлалын үеэр мөн Бишкек хотод болох Монгол, Киргизийн бизнес уулзалтад оролцох юм.