Морин хуурын олон улсын гуравдугаар наадам болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай” зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулж буй Морин хуурын олон улсын III наадам тун удахгүй зохион байгуулагдах гэж байна. Тодруулбал, энэ сарын 29-нөөс ирэх сарын 2-ны хооронд болох юм. Уг наадамд Монголын морин хуурчдаас гадна Япон, ОХУ, БНХАУ, АНУ, БНСУ, Герман, Францын 200 гаруй морин хуур суралцагч, сонирхогч, эрдэмтэн судлаач оролцохоор саналаа ирүүлээд байна.