Өнгөрсөн шөнө Нийслэлийн Онцгой байдлын газарт гал түймрийн долоон иржээ.

Өнгөрсөн шөнө Нийслэлийн Онцгой байдлын газарт гал түймрийн долоон иржээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд байшин шатаж байна гэх дуудлагаар Аврах, гал унтраах ангийн гал унтраах тасгийг очиход 2х10 метрийн хэмжээтэй амбаар, 4х4 метрийн хэмжээтэй гарааш шатаж байжээ. Мөн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 40 тоннын чингэлэг дотор цахилгаан, гэр ахуйн бараанууд шатаж байсныг Аврах, гал унтраах ангийн гал унтраагчид унтраасан байна. Галын голомтоос иргэдийн 124 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.
Б.Чимэг