Орон нутгийн сурагчдын амралт долоо хоногоор хойшлолоо

Дунд сургуулийн сурагчдын амралт өнгөрөгч 3-р сарын 22-нд эхэлсэн. Энэ амралт 14 хоног үргэлжлэх байсан боловч хөдөөгийн сумдын сургуулийн сурагчдын амралтыг дахин долоо хоногоор хойшлуулахаар болжээ. Орон нутагт эд мал төллөж байгаатай холбогдуулан сурагчдын амралтыг хойшлуулах саналыг иргэдийн зүгээс ирүүлсэн байна. Энэ дагуу сумдын сурагчдын амралтыг 7 хоногоор хойшлуулж 4-р сарын 05-нд хичээлийг нь оруулахаар болжээ. Харин аймгийн төв болон Улаанбаатар хотын сурагчдын хичээл хугацаандаа эхлэх гэнэ.