Циркийн уран нугараач охиныг зодсон сургагч багш Г.Энх-Амгалан Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд хандахаар болжээ. Учир нь түүнд анхан шатны шүүхээс таван жил нэг сар хорих ял ногдуулсан юм.

Циркийн уран нугараач охиныг зодсон сургагч багш Г.Энх-Амгалан Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд хандахаар болжээ. Учир нь түүнд анхан шатны шүүхээс таван жил нэг сар хорих ял ногдуулсан юм. Гэвч тэрээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, Нийслэлийн шүүхэд гомдол гаргасан ч анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Түүнийг эрүүгийн хуулийн 181.3-т зааснаар зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж гэмт хэрэг үйлдсэн, мөн 100.2-т зааснаар байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл гаргасан гэм буруутгаж ялласан. Г.Энх-Амгалан нь 2010 онд ОХУ-д сарын 1000 ам.долларын цалинтай ажиллуулна хэмээн уран нугараач охиныг эцэг, эхтэй нь тохиролцон авч явсан байна. Тэрбээр 13 настай нугараач охиныг амралтгүй 10 гаруй цаг хичээллүүлж, төмрөөр гуя шилбэ рүү нь цохин, хоолыг нь сойдог байжээ. Охины аав, ээж цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар уг хэргийг УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгасан байна. Тухайн үед охины хөл шарх сорвитой болж, нуруунд нь хөхрөлт үүссэн байжээ.
Б.Чимэг