Автотээврийн үзлэг, татвар хураалтын ажлын явц байдлын талаар
салбар комиссынхон хуралдлаа. Нэгдүгээр улирлын байдлаар нийслэл
Улаанбаатар хотод 16607 тээврийн хэрэгсэл оношлогоонд хамрагдаж,
татвараа тушаажээ. Гэхдээ энэ тоо хангалтгүй байна гэдгийг Улаанбаатар
хотын ерөнхий менежер Ч.Бат онцлов. Хуваарь ёсоор 6 дугаар 20 нд
автотээврийн үзлэг тооллого дууса

Автотээврийн үзлэг, татвар хураалтын ажлын явц байдлын талаар салбар комиссынхон хуралдлаа. Нэгдүгээр улирлын байдлаар нийслэл Улаанбаатар хотод 16607 тээврийн хэрэгсэл оношлогоонд хамрагдаж, татвараа тушаажээ. Гэхдээ энэ тоо хангалтгүй байна гэдгийг Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Бат онцлов. Хуваарь ёсоор 6 дугаар 20 нд автотээврийн үзлэг тооллого дуусах ёстой. Хоёр сар гаруй хугацаа дутуу байгаа учраас уг ажлыг эрчимжүүлэх үүднээс цагийн хуваарьт өөрчлөлт хийхээр болж байна. Дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс оношлогооны төвүүд болон банк, татварынханыг 9.00-21.00 цаг хүртэл ажиллуулахаар болж байна. Мөн төр захиргааны байгууллагынханы албаны болон амины машины оношлогоо үзлэгийг дөрөвдүгээр сарын 15-ны дотор дуусгахыг үүрэг болгов. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 230 мянган тээврийн хэрэгсэл байна гэсэн албан бус тоо бий. Энэ нь тээврийн хэрэгсэл өнгөрсөн оноос 30 гаруй мянгаар нэмэгдсэн гэсэн үг юм.