Оюутнуудын дунд шилдэг нийтлэлийн уралдаан зарлалаа

Жил бүрийн тавдугаар сарын 3-нд “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг тэмдэглэдэг. Энэ өдрийг тохиолдуулан Монголын сонины холбоо, Чөлөөт сэтгүүлчдийн холбоо, “Өглөөний сонин” хамтран сэтгүүлзүй, монгол хэл бичиг судлалын оюутнуудын дунд шилдэг нийтлэлийн уралдаан зарласан байна. Сэдвийн хувьд Монголын эдийн засаг, улс төр нийгмийн байдал, цаашдын хөгжил, хүмүүсийн аж амьдрал, урлаг спорт гэсэн чөлөөт бичлэг байх аж. Уралдаанд ирүүлсэн нэгдүгээр шатны бүтээлийг энэ сарын 4-10-ны өдрүүдэд хүлээн авах аж. Харин хоёрдугаар шатны бүтээлүүдийг энэ сарын 21-ний өдөр хүртэл хүлээн авах бөгөөд сэтгүүлзүйн мэргэжилтэн бэлтгэдэг бүх л сургуулийн оюутнууд оролцож болох гэнэ.