Түвдийн шашны тэргүүн XIV Далай лам өнгөрсөн пүрэв гарагт буюу
гуравдугаар сарын 29-нд энэ оны Темплетоны нэрэмжит шагналын эзэн
болжээ.

Түвдийн шашны тэргүүн XIV Далай лам өнгөрсөн пүрэв гарагт буюу гуравдугаар сарын 29-нд энэ оны Темплетоны нэрэмжит шагналын эзэн болжээ. Жон Темплетоны нэрэмжит энэ шагналыг шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулж, сайн үйлс бүтээсэн хүмүүст 40 жилийн турш олгосоор ирсэн байна. XIV Далай ламыг шинжлэх ухаан, шашны судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн үнэлж 1.7 сая доллараар шагнажээ. Мөн хүн төрлөхтний сэтгэлгээг өөрчлөхийн тулд олон орноор явж, сургааль айлдсан гэж өргөмжлөл бичигт дурдсан байна. Одоо 76 настай XIV Далай лам улс төрийн шалтгаанаас болж Энэтхэгийн Дарамсала хотод амьдарч байгаа билээ.