Өчигдөр Говь-Алтай аймгийн сум дундын шүүхэд Д.Амартүвшинд холбогдох хэргийг нээлттэй хэлэлцлээ.

Өчигдөр Говь-Алтай аймгийн сум дундын шүүхэд Д.Амартүвшинд холбогдох хэргийг нээлттэй хэлэлцлээ. Тэрээр өнгөрсөн оны долдугаар сарын 18-нд өөрийн эхнэр Ш.Чимэднамжилыг үл ялих зүйлээр шалтаглан, биеэ хамгаалж чадахгүй байгааг нь мэдсээр байж танхайн сэдлээр, онц харгис хэрцгий, нийтэд аюултай аргаар бензин асгаж шатааж хөнөөсөн юм. Мөн тухайн үед эхнэрийнхээ төрсөн дүү Ш.Адъяахүүг шатааж алахыг завдсан байна. Тиймээс түүний хэрэгт аймгийн прокурорын газарт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснээр түүний хэргийг ийнхүү хэлэлцжээ. Өчигдрийн хуралдаанаар Д.Амартүвшинд 24 жилийн хорих ял оногдуулсан байна. Хорих ялын дөрвөн жилийг гянданд, 20 жилийг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шүүхийн тогтоол гарчээ.
Б.Чимэг