зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Киргизчүүд Монголын туршлагаар бахархаж байна

2012-4-03
0
ЖИРГЭХ
Эдгээр өдрүүдэд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Киргиз улсад ажлын айлчлал хийж байгаа билээ. Айлчлалын хүрээнд Киргизстанд “Киргиз Монголын хамтарсан бизнес форум” болж байна. Тус форумд Монголын талаас 55 бизнесмэн оролцож байгаа бол Киргизийн талаас барилга, хөдөө аж ахуй, харилцаа холбоо, аялал жуулчлал болон эдийн засгийн салбараас нь 100 орчим төлөөлөл оролцож байна.
Almazbek-Elbegibek  Эдгээр өдрүүдэд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Киргиз улсад ажлын айлчлал хийж байгаа билээ. Айлчлалын хүрээнд Киргизстанд “Киргиз Монголын хамтарсан бизнес форум” болж байна. Тус форумд Монголын талаас 55 бизнесмэн оролцож байгаа бол Киргизийн талаас барилга, хөдөө аж ахуй, харилцаа холбоо, аялал жуулчлал болон эдийн засгийн салбараас нь 100 орчим төлөөлөл оролцож байна. Монголын ГХЯ-ны сайд Г.Занданшатарын хэлж буйгаар 2011 оны байдлаар Монгол Киргизстан хоёр улсын хооронд 1.9 сая америк долларын худалдааны эргэлттэй байгаа нь дэндүү чамлалттай үзүүлэлт гэнэ. Киргизийн талын албан ёсны мэдээгээр бол 2011 онд Монгол руу 1.4 сая долларын экспорт хийсэн байна. Энэ үзүүлэлтийг өмнөх оныхтой харьцуулбал 30 хувиар доошилсон үзүүлэлт юм. Харин Монголоос 400 мянган долларын мах, махан бүтээгдэхүүн болон элс импортолсон. Тиймээс засгийн газар хоорондын үйл ажиллагааг идэвхжүүлж энэ үзүүлэлтүүдийг өсгөх хэрэгтэй байна гэж Г.Занданшатар сайд мэдэгджээ.

    Киргизстан улсын төрийн тэргүүн Алмазбек Атамбаев Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзахдаа “Монголын парламентын засаглал хорин хоёр настай харин Киргизийх хоёрхон жилийн түүхтэй. Киргизстан улс Монголын парламентын засаглалаас судлах зүйл асар их” гэж мэдэгджээ. Тэрээр мөн “Монгол улсын амжилтын үндэс нь чөлөөт олон ургальч үзэл, улс төрийн шудрага өрсөлдөөнд оршиж байна" хэмээн хэлсэн байна. "Хорин хоёр жилийн туршид нэг ч хувьсгал гараагүй Монголын туршлагыг бид анхааралтай ажиглаж байна. Манай хоёр улсын ард түмэн эрх чөлөөтэй нүүдэлч ард иргэд учраас парламентын засаглал илүү тохирно" гэж Алмазбек Атамбаев хэлжээ. Тэрээр үгнийхээ төгсгөлд “Ард түмнийхээ итгэл дээр тогтсон засаг төр хүчтэй байдаг” гэжээ.

 

   Харин Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Киргизстаны ерөнхийлөгчтэй уулзахдаа  байгалийн баялагийг үр ашигтай ашиглах талаар хоёр улс харилцан санал солилцох нь үр дүнтэй байх болно гэдгийг онцоллоо. Түүний хэлснээр "Монгол улс байгалийн баялагаараа дэлхийд эхний аравт орж байгаа. Тиймээс ч эх гүрнүүдийн сонирхолыг маш их татаж байна. Юуны түрүүнд бид өөрсдийн үндэсний эрх ашгийг нэн тэргүүнд тавьж хөрөнгө оруулалтаар олон үйлдвэр байгуулахыг зорьж байна. Байгалийн баялагт хөрөнгө оруулах талаар бидэнд олон санал ирдэг. Гэхдээ санал тавьсан хүмүүст би энэ асуудлыг ганцаараа шийддэггүй парламентаараа, ард түмэнтэйгээ зөвлөлдөж байж шийддэг гэж" хариулсан байна. Тэрээр мөн хууль боловсруулах болон байгалийн баялаг ашиглах салбарт Монгол улс ихээхэн туршлага хуримтлуулсан гэдгээ мэдэгдлээ.

Хоёр улсын хооронд агаарын зам нээх саналыг Киргизийн талаас тавьлаа

   Мөн хоёр улсын хооронд агаарын шууд харилцааг нээх саналыг Киргизстаны ерөнхийлөгч Алмазбек Атамбаев тавьлаа. "Монгол Киргизстан хоёрын хооронд эдийн засгийн харилцаа сул байгаагийн шалтгаан нь зам тээврийн асуудалд байх шиг байна. Тиймээс Бишкэк-Станбул-Улаанбаатар, Улаанбаатар-Станбул-Бишкэк гэсэн агаарын зам нээх саналыг Алмазбек Атамбаев дэвшүүллээ. Энэ саналыг ажил хэрэг болгох тал дээр Турк улстай Киргизчүүд тохирсон байгаа аж. Уул уурхай болон хөдөө аж ахуйн салбарт хамтарч ажиллаж болох юм. Монгол 40 сая малтай. Сайн чанарын ноолуур гардаг ямаатай. Тиймээс манайх энэ туршлагыг хэрэгжүүлж ямаагаа өсгөх боломжтой юм гэж тэрээр хэлсэн байна. Монголын ерөнхийлөгчтэй уулзахад хуучин цагийн дурсамж сэргэлээ. Монгол Киргизийн ард түмэн бол нэг гарал үүсэлтэй гэж үздэг. Эрдэмтэд Монгол, Киргиз хэлэнд адилхан хэлэгддэг 5000 үгийг тоолсон байдаг юм билээ. Монголд Киргиз буюу Хяргас гэж нуур бас байна. Чингис хааны 850 жилийн ой, Киргизийн тулгар төр байгуулагдсаны 1170 жилийн ойн хүрээнд түүхэн дурсгалуудыг судлах судалгааны баг гаргаж болох юм" гэж тэрээр мөн хэлсэн байна.

Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Киргизийн үндэсний их сургуулийн хүндэт профессор болно  

Маргааш үдээс өмнө Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Киргизийн хуучин ерөнхийлөгч хатагтай Роза Отунбаеватай уулзаж Алтангадас одон гардуулах гэнэ. Үүний дараа Киргизийн үндэсний их сургуулийн оюутнуудад хандан үг хэлэх юм байна. Тус сургууль Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүндэт профессорын цол олгох аж.   

 

  

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • зочин (182.160.37.7)
    Аль юманд дандаа муу амалж байхав. Болж л байна ш дээ
    2012 оны 04 сарын 04 | Хариулах
  • XE XE (115.41.151.97)
    ERUNXIILUGCHIIN URAN ILTGELEER UU XE XE.SAIXAN SHAADAG GAR SHVV.SAIXAN GOSHIGORUULJ BNA DAA XE XE
    2012 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (182.160.11.254)
    авилга ихтэйгаар нь ардчилалгүйгээр нь хамаг муу муухай бугшнаар нь бахархсан байлгүй дээ.
    2012 оны 04 сарын 04 | Хариулах
  • 1 (202.179.30.135)
    mundag
    2012 оны 04 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ү.Амарбат: Эх дэлхийгээ цэвэрлэх өдөрт 8500 гаруй залуус нэгдээд байна
    11 цаг 0 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтанууд тодорлоо
    14 цаг 29 мин
  • Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна
    14 цаг 35 мин
  • Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг арванхоёрдугаар сарын 5-нд ашиглалтад оруулна
    15 цаг 35 мин
  • “Монгол, Хятадын найрамдлын цэцэрлэг” нээлтээ хийв
    15 цаг 47 мин
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
    17 цаг 0 мин
  • Монгол Улс анх удаа Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих ВИРТУАЛ БҮС байгууллаа
    17 цаг 27 мин
  • Монгол, Саудын Арабын хооронд шууд нислэг үйлдэх нөхцөл бүрдлээ
    17 цаг 48 мин
  • “Халзан бүрэгтэй”-н сонсголд шинжээч томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ
    17 цаг 56 мин
  • Агаарын бохирдол ихтэй байршлуудад 5000 айл өрхийг стандартын дагуу, иж бүрэн дулаалж байна
    18 цаг 22 мин
  • Спикерийн зурсан СТРАТЕГИ!
    18 цаг 26 мин
  • Төрийн албаны хуулийг шинэчилсний үр дүн эхнээсээ гарч, төрийн албаны шалгалтыг бүрэн цахимжуулсанд иргэд талархаж байгаа гэв
    18 цаг 49 мин
  • М-Си-Эс Группийн төлсөн 1.3 их наяд төгрөгийн татвараар юу бүтээж болох вэ?
    19 цаг 26 мин
  • А.Амартүвшин: Иргэд хагас коксон нүүрс болон шахмал түлшийг хольж аваад өөрсдөө туршиж үзэх боломжтой
    19 цаг 54 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс байгуулав
    20 цаг 8 мин
  • Б.Жавхлан: Хиймэл оюун ухаанаар хөрөнгө оруулалтыг эрэмбэлсэн
    20 цаг 11 мин
  • Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн ОУХМ Л.Алтанцэцэгт хүндэтгэл үзүүллээ
    20 цаг 29 мин
  • Хууль зүйн байнгын хороо УИХ-ын 2025 оны намрын чуулганы хугацаанд дараах хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхээр бэлтгэж байна
    20 цаг 43 мин
  • ХҮН намын генсек П.Ганзориг УИХ дахь намын зөвлөлийнхөө даргаар сонгогдлоо
    20 цаг 57 мин
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #3: ЗАМЫН ЦААНА
    21 цаг 0 мин
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Дорнодын “Элит тауэр”-ын нэг эзэмшигч нь нөгөө эзэмшигчийнхээ найман орон сууцыг өөрт нь мэдэгдэлгүйгээр бусдад худалджээ
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
  • “Ulaanbaatar music festival”-ын талбайг Улаанбаатар хотын бүсүүдээр нэрлэж, нийслэлийн өнгө төрхийг шингээжээ
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
  • ТАНИЛЦ: “Mining Week & MinePro” үзэсгэлэнгийн хөтөлбөр
  • Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг "Төсвийн хөрөнгөөр хувийн хотхон руугаа дулаан татдаг, өргөтгөдөг" гэв
  • Эмгэнэл
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад дараах иргэд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
24 баримт
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК