Налайх дүүргийн “Хаан банк”-ны салбарт хоёр иргэнийг буудаж хүнд гэмтээн, нэг хүний амь насыг хөнөөсөн А.Бат-Ялалтад холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, энэ сарын 2-ны өдөр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ.

Налайх дүүргийн “Хаан банк”-ны салбарт хоёр иргэнийг буудаж хүнд гэмтээн, нэг хүний амь насыг хөнөөсөн А.Бат-Ялалтад холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, энэ сарын 2-ны өдөр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ. Түүнийг батлан даалтад гаргах хүсэлтийг ар гэрийнхэн нь УМБГ-т тавьсан ч хүлээн аваагүй юм. Түүнийг банкинд их хэмжээний өртэй байснаас хэргийг үйлдсэн гэдэг. Харин мөрдөн байцаалтын тэрээр банкинд биш таньдаг гурван хүндээ өртэй байсан нь тогтоогдсон байна. Түүнчлэн А.Бат-Ялалтад буу бэлтгэж өгсөн гэх Дархан-Уул аймгийн иргэн Э-г сэжиглэн шалгаж байсан ч хэрэгт холбогдолгүй хэмээн суллажээ.
Б.Чимэг