Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 21-ний шөнө Төв аймгийн Батсүмбэр суманд онц ноцтой хүн амины хэрэг гарсан билээ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 21-ний шөнө Төв аймгийн Батсүмбэр суманд онц ноцтой хүн амины хэрэг гарсан билээ. Тус сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Гурван цагаан далай" ХХК-ний хувийн ШТС-ыг дээрэмдэж 37 настай Д гэдэг эмэгтэйн толгойд нь буудаж, амийг нь хөнөөж, гурван сая төгрөг дээрэмдсэн. Мөн хохирогч эмэгтэйн нөхөр болох Г.Лхагвасүрэнгийн гуянд хутгалж гэмтээсэн хэрэг гарсан юм. Хэрэгтнүүд гурвуулаа байсан гэдэг ч сэжигтэн болох хэд хэдэн хүнийг саатуулан шалгаад холбогдолтой нь нотлогдоогүй учраас сулласан байна. Мөн түүний нөхрийг уг хэрэгт холбогдолтой байж болзошгүй хэмээн сар гаруйн хугацаанд Цагдан хорих 461 дүгээр төвд саатуулан шалгасан ч өнгөрсөн долоо хоногт УМБГ-аас суллах шийдвэр гаргажээ. Тиймээс хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
Б.Чимэг