Улсын нууцад хамаарах баримт задруулж, гадаадын тусгай албаныханд дамжуулсан хэрэгт буруутгагдаж буй ТЕГ-ын Сөрөх тагнуулын албаны дарга асан хурандаа В.Нямхандад холбогдох хэргийг өнгөрсөн онд Хан-Уул дүүргийн шүүхэд хянан хэлэлцсэн ч хэд хэдэн зүйлийг нэмж шалгаж шаардлагатай гэсэн үндэслэлээр мөрдөн байцаалтад буцаасан билээ.

Улсын нууцад хамаарах баримт задруулж, гадаадын тусгай албаныханд дамжуулсан хэрэгт буруутгагдаж буй ТЕГ-ын Сөрөх тагнуулын албаны дарга асан хурандаа В.Нямхандад холбогдох хэргийг өнгөрсөн онд Хан-Уул дүүргийн шүүхэд хянан хэлэлцсэн ч хэд хэдэн зүйлийг нэмж шалгаж шаардлагатай гэсэн үндэслэлээр мөрдөн байцаалтад буцаасан билээ. Харин хэргийг шалгаж өнгөрсөн долоо хоногт шүүхэд шилжүүлсэн байна.
Түүнд Эрүүгийн хуулийн 79.1-д зааснаар Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан гэх үндэслэлээр буруутгаж байгаа юм. Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол 16-25 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ. Түүнийг Сөрөх тагнуулын албанд ажиллаж байхдаа төрийн нууцад хамаарах баримт бичгийг хятадуудад задруулж, улмаар 100 сая төгрөгийг гэрээг нууцаар хийсэн гэж хууль хяналтын байгууллага үзсэн байна.
Б.Чимэг