АН-ын дарга Н.Алтанхуягын санаачилсан дагуу өнөөдөр 11 цагт МАН, АН-ын дарга нар мэдээлэл хийхээр болсон.

АН-ын дарга Н.Алтанхуягын санаачилсан дагуу өнөөдөр 11 цагт МАН, АН-ын дарга нар мэдээлэл хийхээр болсон. Гэсэн ч үүнд ерөнхий сайд С.Батболд оролцож чадахгүй болсон тул ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар оролцохоор болсон байна. Энэ үеэр Монгол Улсын иргэн бүрт бэлнээр олгох нэг сая төгрөг, Таван толгойн хувьцааны талаар мэдээлэл өгөх юм. Мөн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нэг сая төгрөг, иргэдэд олгох хувьцааны талаар тодорхой мэдээлэл хийх аж.