Өнгөрөгч арваннэгдүгээр сарын дундуур экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын туслах Б.Тулгыг УМБГ-аас баривчилсан. Тэрбээр Н.Энхбаярыг Ерөнхий сайд байхаас нь хойш буюу таван жил шадар туслахыг нь хийсэн юм. Энэ утгаараа түүнийг Н.Энхбаярын гэгдэх “Ремит” ХХК-ийг үүсгэн байгуулж, “Өргөө зочид” буудлыг хариуцан ажиллуулж, хувьчлахад гар бие оролцсон гэсэн үндэслэлээр саатуулсан билээ.

Өнгөрөгч арваннэгдүгээр сарын дундуур экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын туслах Б.Тулгыг УМБГ-аас баривчилсан. Тэрбээр Н.Энхбаярыг Ерөнхий сайд байхаас нь хойш буюу таван жил шадар туслахыг нь хийсэн юм. Энэ утгаараа түүнийг Н.Энхбаярын гэгдэх “Ремит” ХХК-ийг үүсгэн байгуулж, “Өргөө зочид” буудлыг хариуцан ажиллуулж, хувьчлахад гар бие оролцсон гэсэн үндэслэлээр саатуулсан билээ. Б.Тулгыг саатуулсны дараа Б.Батболд, З.Баянсэлэнгэ, М.Амартүвшин, Я.Мөнхсайхан, Д.Шонхоо нарын хүмүүс түүнийг суллахыг шаардаж, нийслэлийн прокурорын газрын өмнө удаа дараалан жагсаал зохион байгуулж байсан юм. Улмаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатарын биед халдан, хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэсэн гэсэн үндэслэлээр тэдэнд Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 245.1-д зааснаар үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Тэднийг баасан гаригт 15.00 цагаас Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүхээр болжээ. Хуралд шүүгчээр И.Ганбат, улсын яллагчаар Ц.Хашбаатар нар оролцохоор болсон байна.
Б.Чимэг