Засгийн газрын хуралдаанаар “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлэх авто зам, гүүрийн ажлын жагсаалтыг хэлэлцэн баталлаа. Жагсаалтад, Цахир-Тосонцэнгэл чиглэлийн хатуу хучилттай 127 км, Өндөрхаан-Мөнххаан-Баруун-Урт чиглэлийн 45 км, Улаанбаатар-Мандалговь чиглэлийн 104 км замыг 2013 онд тавьж дуусгахаар болжээ.

Засгийн газрын хуралдаанаар “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлэх авто зам, гүүрийн ажлын жагсаалтыг хэлэлцэн баталлаа. Жагсаалтад, Цахир-Тосонцэнгэл чиглэлийн хатуу хучилттай 127 км, Өндөрхаан-Мөнххаан-Баруун-Урт чиглэлийн 45 км, Улаанбаатар-Мандалговь чиглэлийн 104 км замыг 2013 онд тавьж дуусгахаар болжээ. Мөн “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд аймгийн төвүүдийг нийслэл болон ойролцоох хилийн боомттой холбосон нийт 5572 км, Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн 990 хурдны зам, Улаанбаатарт 212 км хатуу хучилттай зам, 7 цэгт гүүрэн гарц шинээр барьж 350 км замыг шинэчлэхээр тусгасан гэж ЗТБХБГ-аас мэдэгдлээ. Тус зам гүүрийн ажилд шаардагдах хөрөнгийг “Хөгжлийн банк” гаргахаар болсон байна.