М-Си-Эс Группийн охин болон хөрөнгө оруулалттай компаниуд сүүлийн таван жилийн хугацаанд улсын төсөвт нийт 4.4 их наяд төгрөгийн татвар, шимтгэлийг төвлөрүүлснээс, 2024 онд 1.3 их наяд төгрөгийг хуримтлуулан, улсын нийгэм, эдийн засгийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан байна. Группийн өнгөрсөн онд төлсөн татвар хураамж нь Монгол Улсын 2024 оны татварын нийт орлогын 5 орчим хувийг бүрдүүлжээ.
Аливаа улс орны эдийн засаг, нийгмийн тогтвортой байдал, хөгжлийн боломжийг бүрдүүлэгч гол хүчин зүйл бол хувийн хэвшлийн оруулж буй хувь нэмэр байдаг. Өнгөрсөн 2024 оны байдлаар, Монгол Улсын эдийн засаг 4.9 хувиар өсөж, ДНБ оны үнээр 80 их наяд төгрөгт хүрч, 13.5 хувиар өссөн билээ. Энэхүү үзүүлэлт нь бизнесийн байгууллагын жил бүрийн улсын төсөвт оруулдаг татвар, шимтгэлийн дүн, борлуулалтын орлого, ажилтны тоо зэрэгтэй салшгүй холбоотой байдаг.
Тэгвэл М-Си-Эс Группийн 2024 онд төлсөн 1.3 их наяд татвар, шимтгэлийг нийгмийн сайн сайхны төлөөх ямар үйлсэд үр өгөөжтэй зарцуулж болох вэ гэдгийг дараах инфографикаас харах боломжтой.