“Анод” банкны гүйцэтгэх захирал Д.Энхтөр, ТУЗ-ийн дарга Э.Гүр-Аранз, гишүүн Н.Даваа , Тамгын газрын дарга Л.Уламбаяр зэрэг 19 хүнд холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, маргааш шүүх рүү шилжүүлэхээр болжээ.

“Анод” банкны гүйцэтгэх захирал Д.Энхтөр, ТУЗ-ийн дарга Э.Гүр-Аранз, гишүүн Н.Даваа , Тамгын газрын дарга Л.Уламбаяр зэрэг 19 хүнд холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, маргааш шүүх рүү шилжүүлэхээр болжээ. Тус банкны үүсгэн байгуулагчид банк байгуулсан үеэс эд хөрөнгө завшсан, албан тушаалаа урвуулан ашиглаж, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг найдваргүй зээлд олгосон, сонгуульд зарцуулсан гэх үндэслэлээр 2008 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрөөс эрүүгийн хэрэгт татагдсан юм. Эл хэргийн мөрдөн байцаалт хэд хэдэн удаа хяналтын шатнаас нэмэлт мөрдөн байцаалтад буцаж байсан билээ.
Б.Чимэг