
Нутгийн баруун хойд хэсгээр үүлшиж, бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн хойноос секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс, Халх голын сав газар, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3-8 градус, Орхон-Сэлэнгэ, Туул голын сав болон говийн бүс нутгаар 14-19 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.