Киргиз Монголын хамтарсан урлагийн тоглолт боллоо

Киргиз Улсын Ерөнхийлөгч А.Атамбаев Монгол Киргизийн түүхэн харилцаа, соёлын гүн гүнзгий улбаа хийгээд Чингис хааны цогцлоосон эзэнт гүрний гайхамшгийн тухай сэтгэгдлээ хуваалцаж монголчуудад амжилт хүсч ардчилсан үзэл санааны төлөө тууштай үйл хэргээр нь бахархаж буйгаа илэрхийлсэн юм.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ үеэр Увс аймгийн Нутагт орших Хяргас нуурын уснаас дээжлэн мөнгөн домбонд хийж Киргизийн Ерөнхийлөгчид барьсан бөгөөд Киргизчүүд өвөг дээсийнхээ үүх түүхтэй холбоотой ариун дагшин газрын рашаанаас хүртсэнээ баяртай байгаагаа илэрхийлж байв.