Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран экспортын бараа бүтээгдэхүүний стратеги боловсруулан батлахаар ажиллаж байна.

Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран экспортын бараа бүтээгдэхүүний стратеги боловсруулан батлахаар ажиллаж байна. Монголын экспортын бүтээгдэхүүний тэргүүлэх 10 салбарын нэг болсон мах, махан бүтээгдэхүүний салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг хамарсан хэлэлцүүлэг МҮХАҮТ-д өнөөдөр 10.00 цагт эхэлнэ. Хэлэлцүүлгийн үеэр энэ салбарын аж ахуйн нэгжүүдийн экспортын маркетингийн талаарх хийсэн судалгаатай танилцаж, хэрхэн экспортлох талаар мэдээлэл солилцох гэнэ.