Ерөнхийлгөч Ц.Элбэгдоржийн Кыргызстан улсад хийж байгаа айлчлалын
бүрэлдэхүүнд Монгол улсын баатар, Батлан хамгаалах яамны сайд асан,
сансрын нисгэгч Ж.Гүррагчаа багтаж байгаа юм.

Ерөнхийлгөч Ц.Элбэгдоржийн Кыргызстан улсад хийж байгаа айлчлалын бүрэлдэхүүнд Монгол улсын баатар, Батлан хамгаалах яамны сайд асан, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа багтаж байгаа юм. Тэрбээр ерөнхийлөгчийн хувийн зочин гэсэн статустайгаар энэ улсад айлчилж байгаа бөгөөд лхагва гарагт Кыргызстаны Зэвсэгт хүчний цэргийн дээд сургуульд очсон байна. Тус улсын Батлан хамгаалах яамны хэвлэлийн албаны мэдээлснээр Ж.Гүррагчаа баатрыг хүндэт зочин хэмээн цэргийн техник хэрэгслээ үзүүлжээ. Тэрбээр 1972 онд одоогийн Кыргызстан буюу тухайн үеийн Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Киргиз улсын Цэргийн сургуульд цэргийн нисгэгчийн мэргэжил эзэмшиж байсан билээ. Тиймээс тус сургуулийн багш, удирдлагуудтай халуун дотно яриа өрнүүлж, хуучны дурсамжаа хуваалцсан гэж Кыргызстаны хэвлэлд мэдээлжээ.