АНУ-ын хамгийн бага буюу ганцхан оршин суугчтай Буфорд тосгоныг өчигдөр вьетнамын хос худалдаж авчээ.

АНУ-ын хамгийн бага буюу ганцхан оршин суугчтай Буфорд тосгоныг өчигдөр вьетнамын хос худалдаж авчээ. Энэ тосгон нь 10 акр газрыг хамардаг бөгөөд нэг шатахуун түгээх станц, нэг сургууль, цөөн хэдэн байшинтай аж. Буфорд тосгон ганцхан иргэн Дон Сэммонс 1980 онд энд нүүж ирсэн бөгөөд эхнэр нь 1995 онд нас барж, хүү нь 2007 онд нүүжээ. Нэрээ хэвлэлд гаргахыг хүсээгүй вьетнам гэр бүл тосгоныг 900,000 доллараар худалдаж авсан байна.