Бусдын нэр ашиглан Хаан банкнаас 30 сая төгрөг залилсан, “Эрдэнэ Суварга” компанийг үүсгэн байгуулагч Д.Бат-Эрдэнэ, түүний эхнэр тус компанийн захирал Б.Сувдаа нарыг залилан мэхэлж, 15 сая 300 мянган төгрөгийн үнэ бүхий дөрвөн тээврийн хэрэгслийг бусдад зарж, үрэгдүүлсэн хэрэгт холбогдоод буй Д.Энхмандахын хэргийг өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлжээ.

Түүнд холбогдох хэрэг өнгөрсөн есдүгээр сард Чингэлтэй дүүргийн шүүхэд болж, зарим зүйлийг нэмж тодруулахаар шүүхэд нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Хэргийг мөрдөн байцаалтад буцаахад уг хэрэгт хяналт тавьж буй хяналтын прокурор Б.Чимгээ эсэргүүцэл бичсэн.
Уг эсэргүүцлийг үндэслэлгүй хэмээн УЕПГ-ын ёс зүйн хорооноос Б.Чимгээ прокурорт хариуцлага тооцож байсан билээ. Тиймээс уг хэрэгт хяналт тавьж байсан Чингэлтэй дүүргийн прокурор Б.Чимгээг прокурор Ц.Хашбаатараар сольсон байна. Түүний хэрэг шийдэгдэлгүй таван жил үргэлжилсэн тул Д.Энхмандах аргаа барьж, өөрөө шоронд орох өргөдлөө өгөх гэж үзсэн байна.
Б.Чимэг