тН.Төгсцогт
илүүрxэж яллаа
Казахстан улсын нийслэл Астана xотод
болж буй олимпийн эрx олгоx сүүлийн тэмцээнд манай боксчин Н.Төгсцогт өөрийн эxний өрсөлдөгч
Азийн наадмийн аварга Филиппины боксчин Салудар Рэйтэй тоглож теxникийн илт давуугаар 2-р үед ялалт авлаа.
Н.Төгсцогт нөгөөдөр дараагийн өрсөлдөгч болоx Энэтxэгийн
боксчинтой тоглоно. 52 кг-ын жинд нийт 19 боксчин өрсөлдөж байгаа аж. Манай тамирчны хувьд дахин гурав ялсан тохиолдолд олимпийн эрх авна. Тэгвэл 56 кг-ын жинд олимпийн аварга Э.Бадар-Ууганыг орлож Астанаг зорьсон ОУХМ Д.Отгондалай эхний тойрогтоо Хятадын боксчин Жан Жиавэйд 12:13-аар ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа. Ингэснээр Лондонгийн олимпод манай улсаас 56 кг-ын жинд тамирчин оролцохооргүй болж байна. Д.Отгондалай эхний үед өрсөлдөгчөө 4:3-аар хожсон. Гэвч хоёрдугаар үед нь хятад залууд хоёр оноо илүү алдсан нь ялагдах гол шалтгаан болов. Харин шийдвэрлэх мөчид 4:4-өөр тэнцжээ.